Оюутнуудын боловсруулсан удирдамжинд хувийн зохион байгуулалт, тэсвэр хатуужил болон хүчирхийллийн эсрэг үзэлд онцгой ач холбогдол өгсөн байдаг. "Хэзээ ч хариу цохилт бүү хий. Доромжлолыг тэс. Байнга нөхөрсөг соёлтой харьцаатай бай...".
Суугаа эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ даяар тархсан. Зарим цагаан арьстнууд ч хөдөлгөөнд нэгдэж байв. Гэхдээ ихэнхдээ цагаан арьстнууд зурган дээр дүрслэгдсэн шиг байдал гаргаж байв. Суулт хийж буй хүмүүс дээр горчиц, кетчуп асгадаг, давс перцээр цацдаг. Заримдаа бүр нурууруу нь кастетаар цохьдог. Нөгөөдүүл нь гүрийгээд л суугаад байдаг.

No comments:
Post a Comment