17 November 2010

Караоке

Караоке - хог! Би дуулж чаддаггүй, солгой хоолойтойдоо шаралхаж буй юм биш. Ямар ч л байсан монголд үйл ажиллагаа явуулж буй караокенуудын 80% нь нүх. Өрөөнд ихэвчилэн 2 микрофон байдаг, бусад хүмүүс нь дагаж дуулвал дуулна, үгүй бол алкоголь хэрэглэнэ. За тэгээд өөрийн дуулах ээлж ирхэд сайхан гэгч хар тэнхээгээрээ орилно, эсвэл тэсэлгүй микрофон булаацалдаж эхэлнэ. Бүдэг гэрэлтүүлгэ, чанга дуу хөгжим нь хүнд хар тамхи шиг нөлөө үзүүлдэг. Нэг ёсны гипноздогдож байгаа юм. Дуунуудын каталогийн хуудаснууд үнгэгдэж үрчийсэн гялгар уутаар бүрээстэй, түүнийг нь хэзээ ч сольж байгаагүй, ирээдүйд ч солихгүй нь тодорхой. Дууны ая, дэлгэц дээрх бичигтэй зөрөх нь энүүхэнд. За зөв бичгийн талаар яриад ч хэрэггүй. Орос, англи дуунууд илүү өрөвдөлтэй. Мөн дууны сан хөмрөг хэзээ ч шинэчилэгддэггүй нь гайхалтай. Дууны утга агуулга цаана нь гарч буй дүрстэй ямар ч хамааралгүй байдаг нь хамгийн заваан үзэгдэл. Жишээ нь: харангын дуун дээр korean band бүжиглэх энүүхэнд.

No comments:

Post a Comment