19 November 2010

Орос дууны цаг

Блогд дуу, клип цөөнгүй нийтлэгддэг. Барьдаг чиг шугам:
- Өвөрмөц дуу хоолой, содон сондгой клип
- Алдартай дууг ондоо дуучин дуулсан юм уу ижил ая, үг бүхий уран бүтээлүүдийн харьцуулалт
- Дээр үеийн, дурдатгал сөхөх хит
- Зүгээр л надад таалагдсан уран бүтээл.

Орос дуунууд талаас илүү хувийг эзэлж байгаа байх. Зурагт, радиогоор тэр болгон цацагдаад байдаггүй уран бүтээлүүдийг та бүхэнд хүргэхийг боддог шүү. Алдар нэрд гараагүй нөхдийн дуу хуур сонирхолтой шүү дэ. Ямар ч маяг байхгүй, бор зүрхээрээ. Ийм хамтлаг, дуучдын бичлэг тааруу чанартай байх нь их, ойлгоно биз дэ.
Энэ удаад 3 уран бүтээл нийтэлье. Аль аль нь төдийлөн нэрд гараагүй боловч өвөрмөц уран бүтээл туурвидаг улс.

1. Мертвые дельфины - На моей луне.
Чечень хамтлаг. Ганцхан цомог гаргасан. Бөмбөрчин нь алдарт жүжигчин Валерий Золотухины хүү байсан юм. 2007 онд 27 насандаа амиа хоролчихсон юм билээ хөөрхийс.


2. Перцем по сердцу - Романтика.
Саяхан тус хамтлагийн нэг дууг нь нийтэлж байсан да. Тула хотын залуучууд, мөн л ганц цомогтой. Энэ дууг гоцлол дуучин нь ганцаар гитартай дуулж дэ. Гоё үгтэй дуу.


3. Алина Орлова - Летели облака.
Эцэг нь польш, эх нь орос, өөрөө литвийн иргэн. Англи, орос, литва хэлээр дуулдаг. ДДТ хамтлагийн алдартай уран бүтээлийг маш гоё дуулж дэ.

No comments:

Post a Comment