Унаа тэрэгтэй холбоотой өмнөх постууд:
Нэг: http://ganzo79.blogspot.com.au/2009/10/auto-news.html
Хоёр: http://ganzo79.blogspot.com.au/2013/10/blog-post_1056.html
Mitsubishi Pajero-4-өө зарж амжилгүй ирсэн. Зар их тавьж бариагүй ер нь. Замын зардал, хуучин машин авчих хэмжээний мөнгө хийнгүүтээ санаа амраад зарах гэж хичээгээчгүй. Дүүдээ даатгаад үлдээсэн байгаа, чадвал зарчихаарай гээд. Өчигдөр дүү жижиг машин өөртөө авсан сурагтай, тэгэхлээр гараж ганц, машин нь хоёр болчихоод байдаг. Сонирхож болно шүү, сайн машин байгаа, би хүн хульхидаад хаа холдов гэж, хэ-хэ. Таньж мэддэг хүндээ бол төлбөрийг нь хувааж авахаар зарсан ч болох байх. Зарагдахгүй бол одоо яалтай, 2 жилийн дараа буцаж очоод л унана да гэсэн бодолтой байгаа.
Өчигдөр хүмүүс хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулж эрдмийн баяр хийж байхад миний бие хотын захаар машин хайж явлаа. Танилцсан монгол ах хүү их тусалсан л да, машинаараа үйлчлээд, зөвөлгөө өгөөд. Машин энд ер нь үнэтэй талдаа, гүйлт нь ч их юм. Яахав зам нь сайн болохоор элэгдэл нь боломжийн. Мэдээж хэрэг кузов нь бүрэн сэг, салон нь дэлбэрчихсэн тэрэг ч таарч л байлаа. Австралид машин онлайнаар хайх бол доорх 2 сайт их ашиглагддаг юм байна:
1. http://www.carsales.com.au/
2. http://www.gumtree.com.au/cars
Хаа газар хуучин автомашины бизнест энэтхэг пакистанчууд оролцсон байдаг, энд ч мөн адил. Нэт-д зар нь тавигдсан хямд сайн машиныг өдөрт нь авчихаад байх шиг. Хоёр өдрийн өмнөх зарын дагуу хандахад л байхгүй - худалдагдсаан л гэх. Гурван өдрийн өмнө нэг Toyota Corolla-г сонирхоод "Ирээд үзүүлчих боломж байна уу?" гэж SMS-ээр гуйсан чинь энэтхэг товарищ давхиад ирсэн. Бид хоёрын хэл амаа ч ололцох гэж дэ, ха-ха, хажуугаас хүн дуулсан бол элгийн юм байсан биз :) Энэтхэгийн машины мотор жаахан доголтой, будаг нь их халцарсан болохоор аваагүй. Эндхийн гэж хэлж болохуйц нэг заль ч юмуу онцлог бас байна - машиныхаа зургийг модны сүүдэрт юмуу үүлтэй тэнгэр доор авчих юм. Будаг халцарсан эсэх нь ерөөсөө мэдэгдэхгүй (халцархай ч юмуу, үүл ч юмуу, сүүдэр ч юмуу - бүү мэд). Бодитоор харна - хамуутсан мэт, зураг харна - цэмцийсэн амьтан.
2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн машин 5-6 мянгаас дээш үнэтэй. Мөн том мотортой машин элбэг (V6, V8-тай хөнгөн тэрэг олон). Хоёр жил унахын хооронд идэш нь дийлдэхгүй, засвар ба сэлбэг нь зардалтай, өндөр үнэтэй машины хэрэг надад байхгүй, үнэндээ тийм хөрөнгө нь ч алга. Мөн жижиг сажиг эвдрэл гэмтэл нь тасрахгүй бол хэцүү. Иймд солонгос, хятад, герман, америк машинуудыг сонирхоогүй. Австраличууд өөрсдөө Opel-ийн машинуудыг Holden нэрийн дор үйлдвэрлэдэг (гэхдээ саяхан үйлдвэр нь хаагдсан). Мөн Ford-ын үйлдвэртэй (мөн адил ирэх жил хаагдах байх). Энд хийгдсэн машин эвдрэл ихтэй гэж нутгийн монголчууд хэлэхээр нь жагсаалтаас бас л хасч орхисон. Сүүлийн хэдэн өдөр салон ба ачааны зай их, мотор нь 3.0-иос бага, седан юмуу хэчбэк олох санаатай байсан. Toyota бол бүр зүгээр, ядаж эргээд зарагдахад гэж бодож байлаа. Subaru Forester, Nissan X-Trial загваруудыг ирсэн даруйдаа сонирхож байсан, crossover дундаа арай хямд нь юм билээ. Гэхдээ л үнэ нь төсөвлөснөөс давчихаад байв (хямд нь болохоор дэндүү сапирчихсан).
За тэгээд тэнэж тэнэж Ipswich Road 800 хаяг дээрээс 2004 оны Toyota Camry (мотор 2.4 багтаамжтай 4 цилиндр) өчигдөр авсан да зайлуул. Google maps дээр энэхүү хуучин машин худалдаалдаг газар сайхан харагдаж байна:
Тус салоны ажилтан нь машинаа надад зарж орхсон. Иран гаралтай нөхөр "би нутаг буцах гээд зарж байгаа юм, сайн машин, явахгүй байсан бол зарахчгүй, итгэхгүй бол онгоцны билет хар" гээд билетээ хүртэл харуулсан. Машины хувьд гайгүй санагдсан, цэвэрхэн эдэлж хэрэглэсэн, сэв зураас бага, мотор нь доголгүй, гоожиж шүүрсэн тос байхгүй. Өчигдөр харсан машинууд дунд "үнэ - чанар" харьцаа нь хамгийн боломжийн сонголт үндсэндээ. Гар кардан нь л барьдаггүй юм билээ, бусдаар техникийн хувьд асуудалгүй байх гэж найдаж байна.
Гар утсаар дарсан хэдэн фото оруулав.
Хөх цамцтай залуу - машин зарсан иран нөхөр.
Байрны доор гаражид ямартаа ч авчираад хийчихсэн. Хурдан GPS-тэй болохгүй бол зам мэдэхгүй бүтэхгүй. Буруу гарын хөдөлгөөнд дасах гэж хэдэн өдөр шаардагдах л байх, гэхдээ боломжийн санагдсан, өчигдрөөс хойш ойр зуур бариад яваад байгаа.

No comments:
Post a Comment