18 September 2016

Хэнтий. Биндэр сум

2016.07.08. Өглөө Биндэр сумын төвд орж ирцгээв.
Дэлгүүрээс хүнс, худгаас ус аваад, ууттай хогоо цэг дээр нь хаяад цааш хөдөлсөн, удаан саатаагүй. Цэвэрхэн сум шиг санагдсан. Төв зам нь хүртэл засмал. Монголд цөөн тооны сум засмал замаар гайхуулж чадна.
Эндхийн хэсгийн төлөөлөгч чанга гар бололтой - мотоцикл унасан хүн болгон дуулга өмсөөтэй. 
Хууль зорчигчид бол үйлчилдэггүй юм шиг байгаа юм. Гэхдээ хөдөө мотоциклтой нөхрийг дуулга өмсүүлнэ гэдэг үнэндээ л авъяас шүү.
Бид бас бензин авсан юм байна.
Самбарууд нь өнгөлөг, шинэ бололтой.
Аль ч сумын хамгийн сонирхолтой газруудын нэг - зарын самбарууд. Худгийн дэргэдэх самбарын ганц зарыг өрсөлдөгч нь сүйтгээд амжиж.
Сумын төвөөс холгүй оршиг довцог дээр бичиж эхэлж байгаад орхисон юм болов уу гэмээр бичээс харагдав.

No comments:

Post a Comment