03 September 2016

Хонконгийн автобусанд

23-ны өглөө онгоц буудалруу хотын захаас хоёр автобус дамжиж байж хүрсэн. Өмнөх өдөр нь газардангуутаа нийтийн тээврийн Octopus картыг нь худалдаж аваад автобус метронд нь ашиглаад, буцахдаа нисэх буудал дээр тушааж үлдэгдлээ аваад амжсан. Английн колони байсан болохоор автобус нь 2 давхар, Лондонгийн автобустай их төстэй. Давхар автобусны дээд давхрын урд эгнээ хамгийн гоё суудал, юм харж явахад. Бага байхад автобусны жолоочийн хажууд зогсох гэж их шахцалддаг байсан, тэрний үлдэгдэл байх шиг байгаа юм, хэ-хэ. Ганц авах юм нь - эйр-кон сайтай. Тэр халуунд хүйтнээр үлээлгэхгүй бол монгол хүн лав буцаж бууж ирэхгүйдэг. Захын дүүрэг болохоор үзээд байх зүйл бага гарч:

No comments:

Post a Comment