15 May 2014

Зурагт таавар

2014.05.15 13:20
Хариулт: Энд хэд хэдэн хүчин зүйл бий.
1. Лож, бельэтаж дахь суудлыг удамшуулж үр хүүхэддээ үлдээдэг байсан ёс халагдаж эхэлсэн. Мөн суудал зарах явдал хумигдаж, театрт хаана хэнийг суулгахыг шийддэг болсон явдал.
2. Гол шалтгаан - цахилгаан эрчим хүч. Хуучин цагт гэрэлтүүлгийг энгийн лаагаар гүйцэтгэж байв. Лааны тос мэдээж партерт буй хүмүүс дээр дусна. Завсарлага (антракт) лаануудыг солихын тулд бий болсныг мэдэхэд илүүдэхгүй.
3. Партерт суудал байдаггүй байснаа суудал хийсэн явдал. Анх бол партерын үзэгчид зогсоогоороо чилдэг байж. Театр нэг ёсондоо гудамжийг илэрхийлнэ: лож, бельэтаж - байшинтай хүмүүс, партер - гудамжинд буй улс.

2014.05.14 23:05
Дөхөж очсон хариу ирж. Өөр хувилбарууд байхгүй юу товагыщи?

2014.05.11 19:16
Ээлжит сорилго. Анхаарлаа төвлөрүүлээд зураг сайн хараад ав.
Харин одоо асуулт: Яагаад театрын бельэтаж, ложа дахь суудал партерын суудлаас хавьгүй үнэтэй байснаа эргээд партер үнэтэй болж ирсэн бэ? Юу нөлөөлөв? 
Хариулт 3 дахь өдрөөс нийтлэгднэ. Нэт ухаад хэрэггүй, шударга байцгаая ;-)

3 comments:

  1. belle etage buyu beltaj n haad noyod suudag uchraas untei bsan.davaa

    ReplyDelete
  2. Чтобы на людей поглядеть и себя показать. Вот почему :)

    ReplyDelete
  3. Хаад болон язгууртны суудал белтажид байж байгаад яваандаа жүжигчдийг ойроос харах боломжтой гэдэг утгаараа партер үнэтэй болсон байх.

    ReplyDelete