Улсын хил хамгаалах хялбар ажил лав биш. Бага цолтой офицер, ахлагчид отряд, заставд тушаалаар томилогдсоор залуу нас нь өнгөрнө. Тэгээд 45-тайд нь тэтгэвэрт гаргаж орхидог. Хэцүү л дэ. Гэхдээ л хийморьтой аавын хүүгийн алба юм болов уу гэж би хувьдаа боддог. Ингээд улсынхаа зүүн хязгаарын хил хамгааллын тухай товч танилцуулъя.
Биднийг аймгийн төвөөс Халхголруу гарах үед пост дээр машины болон жолоочийн мэдээллийг бүртгэж авсан. Энэ мэдээж хил хамгаалахтай холбоогүй процедур. Зүгээр аймгийн төвөөс зүүн зүгт хэн, хаашаа, хэзээ гарсныг бүртгэж буй юм. Гал түймэр гарах, хил зөрчих г.м. асуудлууд үүсвэл шүүхэд амар шүү дэ.
120 км давхиж байж Бага хүрээгийн застав хүрсэн. Энд бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй. Заставууд хилийн зурвасаас их ойр байрладаг, 5-10 км юм болов уу. Хятад ойр байгааг утасны сүлжээ илтгэнэ - Сэк-ийн утсанд хятад оператор шууд ороод ирсэн. Тэнэмэл долгион ер нь элбэг юм билээ, Халхгол сумын наахна хүртэл хятад сүлжээ орж ирж байсан.
Хил хамгаалах бүтэцийг энгийнээр тайлбарлахыг хичээе. Аймагт хилийн цэргийн ангиуд байрлана, тэдгээрийг отряд гэж нэрлээд байгаа юм. Дорнод аймгийн хилийн шугам нилээдгүй урт, хоёр ч улстай хиллэдэг болохоор энд 4 отряд байрладаг. Харьцуулвал: хоёр жилийн өмнө Баян-Өлгийд явж байхад тус аймаг 2 отрядтай гэж байсан. Улсын хилтэй аймаг бүрт хилийн цэргийн анги нэгтгэлүүд байрладаг гэж ойлгож болно. Отрядуудыг байрлалаар нь бас ялгана. Хээрийн отряд нь цөөхөн, улсын хэмжээнд гарын таван хуруунд багтахаар байдаг болов уу. Бусад нь аймаг сумын төв, суурин газруудыг бараадаж байрладаг. Тухайлбал, Сэлэнгийн төв Сүхбаатар хотод хилийн цэргийн анги бий. Отряд буюу ангийн тухайд товчхондоо ийм. Одоо дараачийн нэгж болох заставын тухай.
Отряд болгон тодорхой тооны заставтай. Ихэвчлэн нэг ангид 4-6 застав бий. Заставууд отрядаас ойролцоо зайнд алслагдсан байхаар зохион байгуулагдна. Отрядын дарга хурандаа, дэд хурандаа цолтой байдаг бол заставуудыг хошууч, ахмадууд толгойлно. Застав бол яг гардан хилийн манааг гүйцэтгэж буй нэгж юм. Энд харуулын цамхаг, ээлжийн хилийн манаа бүгд бий. Ингэхэд, улсын хилийн шугамын хяналт камераар гүйцэтгэгддэг болсныг та нар дуулаагүй дэ.
Бидний дайрч өнгөрсөн нутаг дэвсгэр Мэнэнгийн отрядын хяналтан дор байдаг юм билээ. Цөөн хээрийн отрядын нэг. ө.х. цэргийн ангийн эргэн тойронд юу ч байхгүй. 50 км-ийн радиуст айл амьтан ч олдохгүй (ус байхгүй ерөөсөө), хамгийн ойр цэгүүд - өөрийнх нь заставууд.
Энэхүү отрядын Бага хүрээгийн, Бурхантын болон Буйрын заставуудын дэргэдүүр өнгөрсөн. Бага хүрээгийн застав дээр шөнө шалгагдаж буй фото дээр нийтлэгдсэн.
Харин энэ маргааш орой нь Бурхантын застав дээр байгаа байдал.
Өглөө нь гэхэд Буйрын застав дээр явж байв.
Хилийн цэргийн отрядруу болон заставруу хэр баргийн хүмүүсийг нэвтрүүлэхгүй. Ар гэрийн эргэлт, эсвэл дээрээс захирамж өгсөн үед нэвтрүүлэх байх. Гадаад иргэнтэй яваа бол хилийн бүсрүү ороод дэмий, төвөг удна.

No comments:
Post a Comment