Буйр нуурын зүүн эрэг дээр 24-ний өдөр өнжсөн. Эрэг нь элсэрхэг, наран шарлагын газар шиг л байлаа. Биднийг очиход салхитай, зэврүүндүү байснаа нар гарч янзын сайхан болсон. Гэвч 3-4 цагийн дараа эргээд бүрхээд, салхилаад эхэлсэн. Нуур биднийг сайхан хүлээж аваад "за одоо хүүхдүүд болоо, харьцгаа да" гэж буй мэт. Энд миний жижиг аппаратын цэнэг дууссан юм. Том аппарат ачаанаас ухаж гаргахаас залхуураад буцах замд зураг дараагүй.
28 May 2014
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment