4 өдөр 3 шөнө. Нийт 2100 км. 350 гаруй фото, 2-3 видео авсан байна. Ихэвчлэх машин жолоодож явсан болохоор замд авсан зураг цөөн байна.
Явдаг өглөө би унтаж орхисон. Нөгөө машиныхан цугларч дууссан, танайхан хаана явна гэж залгахад нь л сэрсэн. Тиймээс Баянзүрхийн товчооноос төлөвлөсөн ёсоор 6-д биш 7-д хөдөлсөн. Өндөрхаанд саатаагүй. Орой 7 гээд бид Чойбалсанд орж ирсэн.
Зам хороохоор Халхголыг чиглэв. Яг замын голд буюу Мэнингийн отрядыг бараадаж хоноглов. Эхний өдөр 850 км зам туулсан байлаа.
Өглөө нь Мэнингийн талаар давхиж өгөв.
Петрочайна Дачин Тамсагийн насосууд нефть сорж буйг харж жаал зогссон.
Халхгол сум оронгуутаа Ялалт музейг нь үзсэн.
Машины мотор эвгүй дугараад байхаар нь крышкийг нь тайлж клапангуудаа шалгаж тус суманд төлөвлөөгүй 2 цагийг үрсэн. Сумаас гарч хөшөө дурсгалуудтай танилцав. Үүнд: Ялалтын, Яковлевчуудын, 90 баатарын хөшөө г.м.
Сүүлд нь Бурхантын застав орж хэвтээ Жанрайсагийг үзэж сонирхож, мөргөж залбирах нь залбирав.
Харанхуй болж эхэлсэн тул Буйр нуурыг зүгэллээ. Давхисаар Буйрын застав орж тэр хавьд хоноглов.
3 дахь өдөр амралтын өдөр байлаа. Бид аажуу тайван цэгцэрч нуурын эрэг дээр өдрийг өнгөрөөв.
Оройдоо зам хороосон нь дээр гээд аймагруу аль болох ойртохыг хичээж давхицгаасан. Энэ маш зөв зүйл болсон. Учир нь сүүлийн шөнө бороо орж зам хэцүү болсон юм. Аймгаас 70 км зайд хээр хоноглоод өдөржин давхисаар оройдоо хот орж ирсэн.
Замд жижиг сажиг зөндөө үйл явдал болсон, тэр тухай дэлгэрэнгүй постуудад бичье.

No comments:
Post a Comment