UPD 2014.05.26 00:27
Мөн л түрүүхэн гэртээ орж ирлээ.
Фото: Буйр нуурын хөвөөнд надаас бусад нь өчигдөр тухалж буй байдал.
2014.05.22 01:29
Шөнийн мэнд! Түрүүхэн л гэртээ орж ирлээ. Өнөөдөр ажил гэж аюул байлаа.
Хэдэн цаг дуг хийж аваад үүрээр Дорнодруу хөдөллөө. Бидний хэдэн найз жил болгон ийш тийш явдаг уламжлалтай болоод байгаа. Нодинон жил Сүхбаатар аймгаар (Шилийн Богд, Алтан овоо, Ганга нуур, Талын агуй) аялсан. Энэ жил Халхгол сум орно. Хэвтээ Жанрайсаг, 90 баатарын хөшөө, Буйр нуур, хилийн застаав сонирхох төлөвлөгөөтэй. Бүрэлдэхүүний хувьд 8 хүн байсан боловч харамсалтай нь эцсийн мөчид нэгэнд маань ажил гараад амжихгүй болчихлоо. Хүндэтгэх шалтгаантайгаас хойш яалтай ч билээ. G8-аас Орос гараад G7 болж байхад бид адилхан л юм боллоо.
Машины хувьд Сэк - Toyota Prado-150, би - Mitsubishi Pajero-4 барьж явна. Сэлгээ жолоочоор харгалзан Дашка болон Жак. Манай машинд Хосоо, нөгөө тэрэгт Булагаа ба Ууганаа хуваарилагдсан. 2000 гаруй км газар 4 өдөрт. Бүтэн сайны орой хотод орж ирэх байх. Талх, махнаас бусад хүнсээ цуглуулсан, Хэнтийн төвөөс эдээрийг л авна. За тэгээд таарсан газраа олдсон хоолоо идчихээд л яваад байх биз.
Би сая авч явах зүйлээ эмхэлж цэгцэлж дууслаа.
Аяга халбага, том жижиг хутга,архины манерка, хундага, гаазын хошуу, ундааны сав, нэмэх нь том бага 2 зургийн аппарат. Сав суулгаас эвдэрч гэмтэх, хагарах зүйл бараг байхгүй. Тогоо сав, газын плитка, майхан г.м. аяны бүх зүйл хүн тус бүрээр хуваарилагдсан, бэлэн гэж ойлгож байгаа.
Миний хувьд төмөр авдар болон усны, шатахууны 2 канистр бэлдлээ.
Авдарт: Дуваа сохор гэрэл, тросон татлага, аккумляторын холбогч, домкрат, осолын тэмдэг, торцоовны ком, төмөр фольга (Булагаа загас барьчих ч юм билүү), жаахан борц бий. Сэк Жак 2 GPS авах ёстой, мөн Walkie Talkie байгаа.
Миний хувьд Дорнод яваад ирвэл Ховд, Дорноговь хоёр л очиж үзээгүй аймгаар үлдэж байгаа юм. Жилд 1-2 аймаг үзсээр цуврал аялалаа Алтай таван богд дээр өндөрлөх төлөвлөгөө бий. Эх ороноо нар зөв тойрч буй юм. Олон жилийн дараа л болох үйл явдал байх, гэхдээ санаж явахад бүтнэ. Төгсгөлд нь нар жаргах зүгт, өндөр ууланд очиход өөрсдийн ч нас өндөр, нар нь ч жаргаж эхэлсэн байх биз, хэ-хэ.
Сайн сууцгааж байгаарай. Stay tuned!
Мөн л түрүүхэн гэртээ орж ирлээ.
Фото: Буйр нуурын хөвөөнд надаас бусад нь өчигдөр тухалж буй байдал.
2014.05.22 01:29
Шөнийн мэнд! Түрүүхэн л гэртээ орж ирлээ. Өнөөдөр ажил гэж аюул байлаа.
Хэдэн цаг дуг хийж аваад үүрээр Дорнодруу хөдөллөө. Бидний хэдэн найз жил болгон ийш тийш явдаг уламжлалтай болоод байгаа. Нодинон жил Сүхбаатар аймгаар (Шилийн Богд, Алтан овоо, Ганга нуур, Талын агуй) аялсан. Энэ жил Халхгол сум орно. Хэвтээ Жанрайсаг, 90 баатарын хөшөө, Буйр нуур, хилийн застаав сонирхох төлөвлөгөөтэй. Бүрэлдэхүүний хувьд 8 хүн байсан боловч харамсалтай нь эцсийн мөчид нэгэнд маань ажил гараад амжихгүй болчихлоо. Хүндэтгэх шалтгаантайгаас хойш яалтай ч билээ. G8-аас Орос гараад G7 болж байхад бид адилхан л юм боллоо.
Машины хувьд Сэк - Toyota Prado-150, би - Mitsubishi Pajero-4 барьж явна. Сэлгээ жолоочоор харгалзан Дашка болон Жак. Манай машинд Хосоо, нөгөө тэрэгт Булагаа ба Ууганаа хуваарилагдсан. 2000 гаруй км газар 4 өдөрт. Бүтэн сайны орой хотод орж ирэх байх. Талх, махнаас бусад хүнсээ цуглуулсан, Хэнтийн төвөөс эдээрийг л авна. За тэгээд таарсан газраа олдсон хоолоо идчихээд л яваад байх биз.
Би сая авч явах зүйлээ эмхэлж цэгцэлж дууслаа.
Аяга халбага, том жижиг хутга,
Миний хувьд төмөр авдар болон усны, шатахууны 2 канистр бэлдлээ.
Авдарт: Дуваа сохор гэрэл, тросон татлага, аккумляторын холбогч, домкрат, осолын тэмдэг, торцоовны ком, төмөр фольга (Булагаа загас барьчих ч юм билүү), жаахан борц бий. Сэк Жак 2 GPS авах ёстой, мөн Walkie Talkie байгаа.
Миний хувьд Дорнод яваад ирвэл Ховд, Дорноговь хоёр л очиж үзээгүй аймгаар үлдэж байгаа юм. Жилд 1-2 аймаг үзсээр цуврал аялалаа Алтай таван богд дээр өндөрлөх төлөвлөгөө бий. Эх ороноо нар зөв тойрч буй юм. Олон жилийн дараа л болох үйл явдал байх, гэхдээ санаж явахад бүтнэ. Төгсгөлд нь нар жаргах зүгт, өндөр ууланд очиход өөрсдийн ч нас өндөр, нар нь ч жаргаж эхэлсэн байх биз, хэ-хэ.
Сайн сууцгааж байгаарай. Stay tuned!
Сайн яваад ирээрэй. Зураг сайн аваарай :D
ReplyDelete