Нэг тийм үг бий. Хүнд сонгож болдог зүйл гэж бий, сонголт байхгүй, ө.х. хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйл мөн бий. Тухайлбал: найз нөхөд, ажил албаа хүн өөрөө сонголт хийж олж авдаг. Эхнэр нөхөр ч мөн адил - сонголтоор. Харин орцны хөрш айлыг, нэмэх нь замын хөдөлгөөнд цуг оролцох жолоочийг сонгох нь үндсэндээ боломжгүй зүйл. Яахав, уулын мухарт ганцаараа хэвтвэл өөр л дө. Хэдийгээр тийм боловч хуулиас гадуур, өөрсдийгөө untouchable гэж үздэг нөхдүүд бий болсон байгаа. Тэд замын хөдөлгөөнд бусдаас өөрөөр оролцдог юм.
Би тусгай дуу (сирена), гэрлэн дохио (маяк) бүхий машинуудад тааламжгүй ханддаг. Үүнд түргэний тэрэг, галын машин мэдээж хамаарахгүй. За яахав, онцгой байдлын болон цагдаагийн машиныг бас ойлгож болох. Нүдээ аниад төрийн 3 өндөрлөгт маяк, сирена-г нь үлдээе. Харин бусад бүх машинаас хуу татах хэрэгтэй гэж үзэж байна. Яагаад?
Бид ардчилсан, хүмүүнлэг нийгэмд амьдарч буй гэнэ. Хаа сайгүй хүний эрх, эрх чөлөөг тунхаглана - ингэж иргэний төлөө нийгэм сүндэрлүүлж буй юм байх. Нэгэнт "иргэний төлөө" юм бол иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой гэж бодож байна. Яг энэ үед цөөнгүй асуулт гарч ирнэ:
Яагаад манай төрийн хувьд миний ажил алба, хувийн амьдрал ач холбогдолгүй, тэгсэн мөртлөө нэг муу хурганцар даргынх чухал байдаг юм? Тэр нөхөр ажилдаа явахдаа, орой харихдаа бусдыг үл тоож, зам хаалгаж, урсгал сөрж, урдуур дайрч, зорчих хэсэг чөлөөлөхийг шаардаж буйг өөрөөр юу гэж тайлбарлах юм? Ингэж танхайрах эрхийг нь цаанаас нь олгосон байхад эдлэхгүй яах юм? Цаашлаад, яагаад ихэнх иргэд өглөө хэдэн минутын өмнө гараад ажилдаа хоцрохгүй очиж болоод байхад тэр баас цагаа тулгаж гарчихаад түмэнд лай болдог юм? Машин байхгүй, эсвэл дугаар нь хязгаарлагдсан хүмүүс нийтийн тээврээр ажилдаа явж байхад төрийн хишиг болох унааг унах мөрөөрөө унахгүй нэмэлт эрх эдлэх ёстой юу тэдгээр нөхдүүд? Үүгээр тогтохгүй, маяк-тай машин дарганцарын эхнэр хүүхдийг тусгай дуут дохио хангинуулан сургууль цэцэрлэг, ажил албанд нь хөл дүүжилдэг явдлыг ариун гэх үү? Төр татвар төлөгчидийг энэ бүхнийг энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг болгохоор сургаж байна. Гэвч энэ нь тийм ч хоргүй үзэгдэл биш л дэ.
Хэн нэгэнд тусгай эрх эдлүүлж байна гэдэг нь ерөөсөө л хүмүүсийг ангилж, сорт тогтоож буй юм. Чи - хэнч биш, харин тэр мөнгөтэй, эрх мэдэлтэй, сэтэртэй хүн - давуу эрх эдлэх ёстой нийгмийн чухал элемент. Хар цагаан арьсаар ялгаж буйтай яг адил. Тиймдээ ч ард иргэд болон эрх мэдэлтнүүдийн дунд харагдахгүй ч гэлээ асар өргөн ангал бий болоод байгаа юм. Ядаж хотын автозам дээр эрх тэгш байдлыг бий болгочихоод иргэний нийгэмийн тухай ярих хэрэгтэй.
Засаг энэ завхарсан байдлаа зохицуулж чадахгүй бол иргэд эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдөө тэмцэж эхэлнэ. Араас сигналдаад, маяк-аа анивчуулах машинд зам тавьж өгөхөө байна. Дуртай бол дээгүүр нисээд гарна биз гэсэн шиг. Замын цагдаагаар хөдөлгөөн хаалгавал дэргэдүүр өнгөрөхөд нь үхтэл нь сигналддаг болно. Уг нь буруу зүйлийг бага дээр нь залруулахад хялбар баймаар. Өчигдөр (бүтэн сайнд) нэг хувалз гэрэлээ анивчуулж, дуут дохиогоо хангинуулсаар дэргэдүүр урсгал сөрж давхиад уулзварлуу чичирсээр байгаад ороод явчихыг харангаа иймэрхүү зүйл л бодож суулаа.

No comments:
Post a Comment