07 May 2014

Аристотелийн дугуй

За өнөөдөр нэгэнт тооны тухай бичиж эхэлсэн хойно тэр чигээр нь дуусгая.
Нэг тэнхлэгэнд зоосон 2 дугуй байна гэж төсөөл. Дугуй гулсалт байхгүйгээр эргэнэ. Хугацааны агшин бүрт доторх дугуйны цэг болгонд гаднах тойргийн цэг харгалзна. Тэгэхлээр 2 дугуй ижил урттай гадаргуутай болж таарнаа да?
Дээрх ишлэлд алдааг хялбар олж чадаж байгаа бол 10 жилдээ хичээл дээрээ гайгүй анхааралтай сууж.

6 comments:

  1. өнөөдөр чинь харин ёстой гоё сэдэвтэй өдөр байна шүү. Хоёр тойргийн урт бол ялгаатай гэдэг нь ойлгомжтой. 2 цэг радиусын дагуу гэдэг нь харагдаад байна. тэхээр энэ радиус дээр ямар ч цэг авсан адилхан нь болох гээд байна шд. Тэгэхээр энэ 2 шулуун бол тойргийн уртыг илэрхийлэхгүй л байна даа. Яг ийм юм хийж байгаад утас татаж байгаад үзмээр л юм байна. эсвэл энэ анимац хуураад байна уу. namuh

    ReplyDelete
  2. том жижиг хоёр тойргийн гадаргуу буюу урт нь угаасаа өөр өөр хэмжээтэй өөрөөр хэлбэл том нь урт бага нь бага л гэсэн үг дээ Дашка

    ReplyDelete
  3. намух бид хоёр л их идэвхтэй бодлого бодоод байх юм.би намухын хойноос л яваад байна

    ReplyDelete
  4. энэ бодлого бүр геометр бодуулах шинжтэй шүү. намух


    ReplyDelete
  5. B, C цэгүүдийн шилжилт тойргийн төв О цэгийн шилжилт буюу дугуйн хөдөлгөөний хөндлөн туулсан замын уртыг л илэрхийлнэ. Харин Тухайн цэгүүдийн шилжилтийг авч үзвэл тойрог хэлбэртэй траектор үүсгэнэ. Энд траектор, вектор шилжилтийг хооронд нь холиод бна.

    ReplyDelete
  6. өө нээрээ тийм л дээ. ганбатд сайхан хариулжээ. тэр траектор чинь нээрээ ямар гадаргуу дээгүүр өнхрүүлж байгаагаас хамаараад циклойд энэ гээд гоё муруйнуудыг үүсэгдэг шүү дээ. бүр мартаж ээ. намух

    ReplyDelete