12 May 2014

Аглаг бүтээлийн хийд. 3-р хэсэг

2014.04.05-ний зурагнууд. Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Энэ удаа урлагийн бүтээлүүдтэй товч танилцах болно.
Зээгт наамалуудад үнэндээ их хүч хөдөлмөр шингэж. Энэ хийдэд ажиглагдсан нэг зүйл - эмэгтэй хүнийг хаа газар их гоё дүрсэлсэн байгаа.
Диваажингийн орон.
Надад хамгийн их таалагдсан зүйл - уран зураг.
Ууланд байдаг хийд болохоор зураг шилний завсар хорхой олноороо орж хатсан байдаг юм билээ. Дээрх зурагны хар цэгүүдийн учир ийм. Уран зургийг тайлбарлаж өгдөг бол жинхэнэ диваажин. Тэгэхгүй бол яг юуг ямар учир ингэж дүрслэгдсэнийг бурхан шашин муу мэдэх би мэтийн хүн таамаглахаас л бус нарийн мэдэхгүй шүү дэ.
Гадаа гарч чулуун сийлбэрүүдийг үзье. Чулууг яаж цохьсон нь сонирхолтой. Гараар? Цохилтод өрмөөр? Чулуу ухагч тусгай багажаар? Музейдээ тус хийдийг, эдгээр чулуунуудыг хэрхэн бий болгосон тухай түүхэн фотонуудыг өлгөх хэрэгтэй.
Хамгийн том чулуун бүтээл энэ болов уу.
Үүгээр Аглаг бүтээлийн хийдийн цуврал өндөрлөж байна.

1 comment:

  1. Баярлалаа. Сайхан мэдээлэл, зураг байна. Маргааш хийдэд очиж үзнэ ээ

    ReplyDelete