30 December 2013

Биоэтанол бензин

Бидний хэлж дадсанаар Эко бензиний тухай пост.
Би бензин авахдаа аль ойр ШТС-руу эргээд л 92 шахуулж орхидог. Идэж буй хүнсэндээ анхаарч чадахгүй байж шатахуунд санаа зовох бол илүү зан гэж боддог.
Гэвч энэ нь моторын болон бусад эд ангийн элгэдэл хорогдол надад огт хамаагүй гэсэн үг бас биш. Тиймээс янз бүрийн түлш идэлтийг багасгагч, мотор угаагч г.м. зүйл би мотортоо хийдэггүй. Мөн шатахууны маркийг тэр болгон солиод байдаггүй. Шинэ төрлийн бензин гарч ирхэд ч гэсэн би түр азная гэж бодсон. Интернэтээс энэ төрлийн шатахууны тухай уншсан, судалсан, хүмүүсийн сэтгэгдлийг анхааралдаа авсан. Давуу талууд энэ бензинд мэдээж бий. Үүнд:
- Бензин идэлт багасна
- Моторын хүч нэмэгддэг гэж байгаа.
- Экологид хор хөнөөл бага г.м.
Дутагдалууд нь мэдээж бидний анхаарлыг илүү татна. Юуны түрүүнд, биоэтанол гэж спирт агуулнаа гэдэгтэй агаар нэг. Этанол гэдэг үг өөрөө хэлээд өгч байна. Спирт нь уламжлалт бензинээс арай өөр л дө. Спиртийг ууж болно, бензинийг бол ац. Түлшний систем, баак угаадаг, свеча-нуудыг нагаартуулдаггүй г.м. сайн тал бий хэдий ч ерөнхийд нь авч үзвэл хугацааны уртад клапанг эвддэг, нөгөө л түлшний системийг илүү хурдан элэгдүүлдэг гэж байгаа. 
Европ тивд этанолын түлшинд эзлэх хувь 10-аас хэтэрдэггүй. Тэгэхгүй бол машин гэмтээх магадлал өндөрсөнө гэж үздэг. Хэрэглэгч хэдэн хувь спирттэй түлш авч буйгаа мэдэх эрхтэй, тиймээс Е5, Е10 г.м.-ээр (харгалзан 5, 10 хувь гэсэн үг) маркалдаг юм. 10%-иас дээш бол Европд байхгүй. Тэгэхэд Бразилд E85 гэж хүртэл бий. Гэхдээ эндхийн засгийн газар нь машин үйлдвэрлэгчдийг Бразилд зориулсан хөдөлгүүртэй машин гаргахыг шаарддаг юм. Ийм машинууд үндсэндээ спиртээр ч явж чадна гэж ойлго.
Манай улсын хувьд Европын стандартыг баримтлаж байгаа нь сайн. MNS GOST R 52201:2008 гэдэг манай стандарт байдаг бөгөөд 5-10% дотор этанол байхаар зааж. Мөн октантын доод хязгаарыг 80-76 гэж тогтоож. Гадуур худалдаалагдаж буй эко түлш яг хэдий хэмжээний этанол агуулж буйг би мэдээж мэдэхгүй, 10% л болов уу гэж таамаглаж байна.
Энэ бензиний сайн мууг энд шүүх гэсэнгүй. Ерөнхий ойлголт уншигчидад өгөх гэсэн ухаантай. Харин ганц анхаарах ёстой зүйл гэвэл: энгийн болон эко түлшийг олон дахин сольж хийгээд бол дэмий юм байна.
Дараачийн удаа Нано буюу ухаалаг түлшний тухай бичнээ.

1 comment:

  1. Логоных нь цагаанаар бичсэнийг ялгаж уншвал E10 болох нь тодорхой юм байна. Сайхан мэдээлэл байна.

    ReplyDelete