Өнөөдөр тэр болгон очоод байдаггүй агентлагаар хальт ороод гарав. Яагаад тэр болгон ордоггүй гэж үү? 1-рт: газрын мухарт байрладаг юм, 2-т: би гадаад иргэн, харьяат биш, болох бодол ч алга.
Анх төрсөн мэдрэмж - барилгын архитектор мэргэжлийн гол байж.
Учиргүй инээмсэглээд байх нь хаашаа юм, ямартаа ч дараалал байдаггүй бололтой. Иргэний бүртгэлтэй бол харьцуулашгүй сайхан. Гадныханд тав тухтай үйлчилдэг мөртлөө иргэдээ чирэгдүүлдэг дэ манайхан гэж зэрвэс бодогдов. Адилхан (_|_) байх ёстой гэсэн санаа биш шүү, сайн руу нь зэргэцэх хэрэгтэй.
Шинэ жилийн уур амьсгал хэдийн орж. Тэр цаад буланд нь хэдэн чулуунаас ус шоржигнож урсана. Ямар учиртай зохиомжийг би таашгүй.
Энд өөрийг чинь хаана байгааг алхам тутам сануулах болно. Энүүгээрээ их бахархдаг бололтой. Бичиг дээд давхруудад байдаг эсэх нь сонин.
Хамгийн сонирхолтой зүйл коридорт таарав: хэдэн шилэн хоргонд буй үзмэрүүд. Ардчилсан германы 2 ч паспорт байв. Яарч байсан болохоор тухтай судалж амжсангүй.
Өөр сонирхолтой зүйл даанч алга.

No comments:
Post a Comment