Хүний бодож сэтгэж буй зүйлийнх нь 90-ээс дээш хувь нь ямарч хэрэгцээгүй хог байж таардаг. Бодол санаа хүртэл хэн нэгнээс дуулсан, хаа нэгтээ уншсан зүйл дээр үндэслэж суурилсан байх нь элбэг. Жаахан сэтгэхийг оролддог хүнийг авч үзэхэд энэ шүү дэ. Түүнээс биш юм бодохоо байсан хүмүүс ч байдаг, харамсалтай нь.
Одоо цагт хүн бага багаар автомат болж эхэлж байна. Тэр бодож шийдэлд хүрэх биш бэлэн хэдхэн хувилбараас л сонголт хийдэг. Дунд боловсролын программ нь хүртэл энэ зүгт эргэсэн байгаа. Боловсрол, хүмүүжил хоёр нь хүнийг бүрэн шаблонд оруулчихаж байгаа юм л да. Хэн ямар тохиолдолд ямар зан авир гаргахыг тааж ядаад байх зүйлгүй болсон цаг.
Мөн хэр баргийн хүн "Нууц байдал (бурхан байж ч мэднэ, байхгүй ч байж мэднэ) - Шашин (бурхан бий, чамайг харж байгаа) - Шинжлэх ухаан (Дарвины онол мандтугай)" гэсэн гурвалжингаас халихгүй, дотор нь л эргэлдсээр дуусдаг. Бермудын гурвалжинд орсонтой адил юмуу да. Бидний мэдэж буй зүйлийн хэдэн хувь нь гарцаагүй, туйлын үнэн юм? Хэдэн зуун жилийн дараа үнэн гэж бодож байсан зүйл чинь няцаагдахгүй гэх баталгаа байна уу? Юу зөв, юу бурууг хүртэл хүмүүст суулгадаг. Ийм хоол сайхан, тэр нам зөв бодлоготой, харин ийм мэргэжилтэй болвол амжилтанд амар хүрнэ гэдгийг нь амьдралынх нь туршид хэн нэгэн сайн санаатан чихэнд нь шивнэсээр ирдэг. Бид өөрөө нэг зүйл бодож шийдэлд хүрэхгүй бэлэн, дагаад цөөн тооны хувилбараас л сонголт хийсээр ирсэн гэдгийг дахиад хэлье.
Хүн гэж тэгээд өрөвдөлтэй шүү дэ. Нөхцөл байдал ийм дээрээ тулчихаад байхад хүртэл өөрийн жижиг тойргоос халихыг хэзээ ч тэмүүлдэггүй. Түүнд өнөөдөр л болж байвал болох нь тэр.

No comments:
Post a Comment