Улаанбаатарын утааг хэнч тоохоо байсан цагт нэг сургамжтай түүх өгүүлье.
1952 оны 12-р сарын эхэнд Лондон хотыг хүйтэн манан бүрхэв. Цаг агаар огцом хүйтэрсэн болохоор иргэд нүүрс ердийнхөөс их түлж байв. Яг энэ үед хотын цахилгаан тээврийг (трамвай) дизель автобусуудаар солих процесс давхцаж дуусав.
Хүнд хүйтэн агаарын давхаргаар түгжигдсэн хорт хий хэдхэн өдрийн дотор аюултай нягтаршилтай болсон.
Утаа, манангаас болж машины хөдөлгөөн сааталт оров. Концерт кинонуудыг хойшлуулав. Сүүлдээ харагдах орчин 5 метр болтол агаар бохирдсон. Хүмүүс юу ч харахгүй, байшин барилгын хана түшиж явж байлаа. Утаа байшин барилгын дотор орж хүмүүсийг хаа байгаа газар нь дагаж байв.
Иргэд маск зүүж, ам хамраа ороолт алчуураараа таглаж байсан хэдий ч амьсгалах агаар нэгэнт байхгүй байлаа.
Эхэндээ Лондонгийн иргэд харьцангуй тайван байж. Өтгөн манан энд тийм ч ховор үзэгдэл биш шүү дэ. Гэвч хэдхэн өдрийн дотор 4 мянган хүүхэд, хөгшид, амьсгалын замын өвчтэй хүмүүс үхсэн мэдээллийг сонсоод хэнч байсан цочирдох нь ойлгомжтой. Цаашид 8 орчим мянган хүн энэ утаанаас болж өөд болсон.
Эмнэлгүүд дүүрч, түргэн тусламж нь бөглөрөлд нам гацаж байв. Хот тэр аяараа нэг том бөглөрөл болсон байхад аргагүй л дэ. Тэр өдрүүдэд оршуулгын товчоонуудын авс, цэцэг дууссан гэж байгаа. Аюултай байгаа биз?
Манайд агаарын чийгшэл бага тулдаа л иймэрхүү зүйл гарахгүй байгаа юм. Түүнээс биш өглөө оройдоо өлхөн угаартаад үхэх хэмжээний агаартай байгаа шүү дэ.

No comments:
Post a Comment