Уржигдар тохиолдсон явдал: Выставк-ын зогсоол дээр 6 өнгөрч байхад хүүхдээ хүлээгээд зогсож байв. Хөл хөдөлгөөн их, харанхуй аль хэдийн болсон байлаа. Би утсан дээрээ ном уншаад анхаарлаа эргэн тойрондоо тавьсанчгүй. Зөв талын арын хаалга (миний арын гэсэн үг) онгойхоор нь охин орж ирж байна да гэж бодоод эргээд хартал (хүн эргэж харахдаа аль дөт талруугаа буюу цаашаагаа, цохруугаа эргэдэг юм байна) нэг эрүүл согтуу нь мэдэгдэхгүй гөлийсөн гар хариугуй машинд суухнээ. "Яах гэж байна?" гэсэн чинь "Дөхүүлээд өг" гэдэг байгаа. "За бүтэн дээрээ больчихоорой хө!" гэхтэй зэргэцээд хажуу талын хаалга онгойж буйг бараг л нуруугаараа мэдрэв. Хадам ээжийн суудал дээр нөүтбүктэй цүнх хэвтэж байсан юм. Аз болж хаалга тийм ч амархан онгойлгүй дуу чимээ гаргасан. Би эргээд харсан - цүнхрүү гэтэж байсан нөхөр зугатсан, буцаад хойш харсан - нөгөө суух гэж байсан нөхөр ч ул мөргүй арилж. Ерөөсөө 10 секундын дотор л болоод өнгөрсөн явдал. Ямар зэвүүн "нофщ"-нууд вэ гэж бодоод машинаасаа буугаад гүйсэн зүгрүү нь араас нь харсан, мэдээж байхгүй. Дүгнэлт: ямарч үед машинаа цоожилж байхгүй бол цаг эвгүй болж. Улаан цайм, бараг барьж буй зүйл хулгайлахнээ бааснууд.
Хойно гэрлэн дохион дээр зогсож буй машинаас яг хөдлөх мөчид хаалгыг нь ойгойлгож цүнхийг нь шүүрч зугтадаг хэрэг их гардагсан. Ганцаараа яваа жолооч машинаа орхиод хөөх хэцүү, юу болоод өнгөрснийг ойлгоод бүсээ тайлж барьж ухантсаар байтал нөгөөх нь зугтаад алга болдог. Ядаж байхад ард нь зогсож буй машинууд сигналдаад. Хэсэгтээ шок-нд орж зог тусдаг юм шиг байгаа юм. Рублевское шоссе дээр чинээлэг бүсгүйчүүдийн цүнхийг ингэж булаадаг бүлэг хүртэл баригдаж байсныг санаж байна.

Bayan hyniig balag toirohgyiee gej...
ReplyDeleteКэцүү кэцүү
ReplyDelete