Ойрын хэдэн өдөр блогд бичлэг хийж ч амжихааргүй байсан.
Он дуусаж байгаа тул уншигчидаас ирсэн мэдээнүүдийг нийтлэж дуусгая гэж бодлоо. Шинэ онд өртэй ороод яахав, тийм үү? Өмнөх пост ч гэсэн үүнтэй холбоотой - ирсэн мэдээллийн дагуу алдаагаа залруулсан байгаа. Ингээд эхний пост: Энхбат Танзаний музейн тухай. Ирсэн захидал:
Торон бичлэгэнд чинь зориулж ганц 2 зураг унагасансаванд хуваалцахаар дээшачив. Татаж аваад сонирхолтой гэж үзвэл ашиглана биз. Гол нь 4 долларын үнэтэй тасалбартай /харьцангуйгаар бас ч тийм хямд биш санагдаж байгаа/ үндэсний музей гэхэд даанч ядуу манай сумдын музейнээс чамлалттай юм даа. Амьтны ертөнц гэдэг нь ердөө зурган дээрх тэр булан. /Өнөө серенгетийнхээ амьтадаас ядаж нэг нэг бүтэн чихмэл хийчихэж болдоггүй л юм байх даа./ За амьдаар нь очиж үзнэ гэж бодсон бол түүх болон бусад үзүүлбэрийн талаар ядаж л фото зураг, баримал тавиад баймааргүй л санагдсан.
Энэ сүүлчийн зураг анхаарлыг татав. Бүр тодруулвал Макумбушо гэдэг үг нь. 5-6 дугаар ангид байхад "макумбодно" гэдэг ойлголт байсныг гэнэт санаад инээд хүрэх шиг. Он дуусаж байгаа тул уншигчидаас ирсэн мэдээнүүдийг нийтлэж дуусгая гэж бодлоо. Шинэ онд өртэй ороод яахав, тийм үү? Өмнөх пост ч гэсэн үүнтэй холбоотой - ирсэн мэдээллийн дагуу алдаагаа залруулсан байгаа. Ингээд эхний пост: Энхбат Танзаний музейн тухай. Ирсэн захидал:
Торон бичлэгэнд чинь зориулж ганц 2 зураг унагасансаванд хуваалцахаар дээшачив. Татаж аваад сонирхолтой гэж үзвэл ашиглана биз. Гол нь 4 долларын үнэтэй тасалбартай /харьцангуйгаар бас ч тийм хямд биш санагдаж байгаа/ үндэсний музей гэхэд даанч ядуу манай сумдын музейнээс чамлалттай юм даа. Амьтны ертөнц гэдэг нь ердөө зурган дээрх тэр булан. /Өнөө серенгетийнхээ амьтадаас ядаж нэг нэг бүтэн чихмэл хийчихэж болдоггүй л юм байх даа./ За амьдаар нь очиж үзнэ гэж бодсон бол түүх болон бусад үзүүлбэрийн талаар ядаж л фото зураг, баримал тавиад баймааргүй л санагдсан.
No comments:
Post a Comment