15 December 2013

44-ийн дүн, 45 дахь санал асуулга

Нүд бараг эдгэсэн. Би албаар ачаалал өгөхгүйн тулд өчигдөр өнөөдөр 2 компьютер ширтээгүй юм. Гэхдээ laptop-ын үйлдлийн систем нурчихсан болохоор яалт ч үгүй сая сууж Windows 8.1 суулгалаа. Start товч буцаад гараад ирж.

Үндсэн сэдэвтээ шилжье. Өөрийнхөө ухааныг тодорхойлно уу? гэсэн санал асуулга хаагдаад бараг 2 сар болсон байх. Дүнг нэгтэгье. Нийт санал өгсөн - 54. Үүнээс:
1. Би дундажаас дээгүүр ухаантай 31 (57%)
2. Би дундаж ухаантай 17 (31%)
3. Би дундажаас доогуур ухаантай 3 (5%)
4. Би имбецил 3 (5%)
Дундаж бөгөөд дундажаас дээгүүр гэж дүгнэсэн - 48. Доогуур болон дебил гэсэн нь - 6.
Даруй 8 дахин их байгаа биз. Өөрийгөө ухаантай гэж үзэгсэд хамгийн их буюу 31. Хүн хэзээ ч өөрийгөө голдоггүйн бас нэг баталгаа юм болов уу да. Буруу зүйл энд юу байхав дэ.

Ингээд энэ удаагийн сэдэв - Candy crush saga. Бас л эвгүй тоглоом до, хэ-хэ. Би халуурахгүйн тулд томоотой 5 амиа дуусгачихаад л таблетаа холхон шиг тавьчихдаг. Үе наян хэд дээр л яваа шиг санаж байна. За ингээд асуулт:
Би Candy crush saga тоглоомыг...
а. Мэдэхгүй, тоглож үзээгүй
б. Тоглож үзсэн, таадагдаагүй, одоо тоглодоггүй
в. Тоглож байгаа
г. Улаан донтон, боломж л олвол үзэлцээд байгаа
д. Проф, дуусгачихсан ш дэ мия гаруудаа

Хэн хэддүгээр үе дээр яваагаа коммент хэлбэрээр бичиж үлдээж болно :p

3 comments:

  1. Донтсон гэж бол хэлэхгүй. Анх iOS дээр гарангуут нь суулгасан, түүнээс хойш энд тэд явж байхдаа хүлээлтийн горим дээр (хүн амьтан хүлээж байхдаа) утсан дээрээ явуулдаг болсон. Одоогоор 490 дээр очоод нам гацсан байгаа.

    ReplyDelete
  2. Мэдэхгүй, тоглож үзээгүй юм байна.

    ReplyDelete
  3. Г.Улаан донтон, боломж л олвол үзэлцээд байгаа. Одоогоор 322 дугаар үе дээрээ явж байгаа, хүүхдээ хөхүүлж байх үедээ ид тоглодог, LOL

    ReplyDelete