07 December 2013

Холимог хуурга

Гар утсан дээрх цөөн хэдэн зураг.
Нэгэн албан байгууллагын хана. Дээр үед цөөнгүй айлд амьтны толгой хананд нь хадаатай байдаг байж билээ. Бас үнэг чонын арьс булан тохойд өлгөөстэй, мооль тэжээгээстэй.
Хэдэн өдрийн өмнө машинаа тавьчихаад Harry Potter-той 15-д пиво уучих гэсэн - орсон газар болгон нь гэрэл гэгээгүй харанхуй нүх, битүү халамцуу оюутнууд. Бодвол манай муу КТМС-ийнхэн цөөнгүй байсан биз чаавас. Төөрж будилж явсаар нэг орос ресторанд орсон чинь...
Содмонгол улаан луйвар хийж байна. Картаар үйлчилүүлснээр 1 литрээс 50 төгрөг хэмнэнэ гэж бодож байна уу? Ац. 100 мянгаар цэнэглэсэн - урамшуулал нь 800 төгрөг. Энэ чинь ариун явдал уу?
Махан бүтээгдэхүүнийг амьтнаар нь сурталчилах шиг заваан зүйл ховор. Хүний төрхтэй, тогооч хэлбэртэй бол хоёр дахин сэжгийн.
Хүнсний үйлдвэрт таарсан анхааруулга. Заавал зөвшөөрөлтэй, ажлын хувцастай цехрүү орно.
Айлд олж харсан бичиг. Сэрүүднээ. Эрүүл бус үзэгдэл гэж бодож байна, хэ-хэ.

No comments:

Post a Comment