12 December 2013

Төлбөртэй зогсоолууд

Бага багаар, нэг нэгээр нь хотын төвийн зогсоолуудыг төлбөртэй болгож дууслаа. Нээх их зарлаж барилгүй чимээгүй гүйцэтгэсэн ажил. 
Өчигдөр өглөө Соёлын төвийн дэргэд тэргээ тавих гэж тэрүүгээр хэд тойрсон. Ямарч зогсоол байхгүй. 1-р эгнээнд зогссон машинуудыг хоёр эвакуатор ачиж харагдсан. Бас хашлага давсан тэрэг цөөнгүй - тэднийг ачигч яаж ч чадахгүй, цагдаа л дугаарыг нь тайлж мэдэх юм. 
Нилээн хэдэн өдрийн өмнө Улаанбаатар зочид буудлын зогсоол эхний 30 мин үнэгүй гэж байсан, одоо бодвол төлбөртэй болоо биз. Барилгачдын талбайн пост өнгөрсөн бүтэн сайны өглөө хов хоосон зогсоолруу орлоо гээд "бандан тас, 500 төг" гэж нэхсэн, би өгсөн. 
Зогсоол төлбөртэй байж болно. Гол нь боломжийн үнэлгээтэй, зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Өдөр болгон ажлынхаа гадаа машинаа тавихдаа 5000 төг төлчих иргэд хэр олон билээ? Задгай зогсоолд зардал гаргахгүй гээд орцныхоо гадаа хонуулж байгаа шүү дэ, олонх нь. Зохион байгуулалт өнөөдрийн хувьд бүрэн (_|_), харанхуй нүх байна. Ядаж нэгнээр нь нөгөөг нь хаалгуулахгүй зогсоох хэрэгтэй шүү дэ. Тэмдэглэгээнд багтааж зогсоолго. Тэргээ орхидог - хулгай дээрэм гарах юм уу тэрэг мөргөж шүргээд алга болсон бол хариуцлага хэн хүлээх вэ? Камер бий юу? г.м. хүндрэлүүдийг шийдэх хэрэгтэй. Бас ганц зүйл ойлго: ямарч зогсоол эхний 30 мин үнэгүй байдаг юм.
Би хувьдаа энэ арга хэмжээний үр дүнд хотын төвийн замын ачаалал буурна гэдэгт итгэхгүй байгаа. Манай нийслэлийн бараг бүх зам хотынхоо төвөөр дайрдаг, ихэнх албан байгууллага, компаниуд нь нөгөө л хотынхоо төвд шигсэн байдалтай нь хүндрэл нэмж учруулаад байгаа юм. 
Сүүлийн 5 жилийн турш нэг зүйлийг тоть шиг олон давтаж байна да. Гарц: машины тоог жилээс жилд ядаж хэдэн мянгаар цөөлөх. Замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхийн тулд - гамгүй торгох. Өөр арга харамсалтай нь үлдээгүй л болов уу. Аан тийн, нийтийн тээврээ сайжруулахаа мартаж болохгүй.

No comments:

Post a Comment