Ажиглаад байхад хүмүүсийг 2 бүлэгт хувааж болох юм шиг.
1. Хийгсэд (үгүйдээ оролдогсод).
2. Зүгээр суугсад.
2-р бүлгийг эхэлж авч үзье:
Энэ бүлэгт хамаарах хүмүүс ертөнцөд бүх зүйл худалдаалагдсан, хуваагдсан гэж боддог. Далд хуйвалдаан их хайдаг: улс орны хэмжээнд (Энхбаяр - авилгач, Алтанхуяг - хулгайч), зарим нь арай өргөн хүрээнд (дэлхийн эдийн засаг хэдэн еврей гэр бүлд атгагддаг), зарим нь бүр огторгуйн хэмжээнд (бид бүгд - лабораторийн туршилтын цагаан хулганууд) гэж үзэх нь бий. Бас амжилтад хүрэхийн тулд их мөнгө, том хүмүүсийн нөмөр нөөлөг зайлшгүй хэрэгтэй гэдэг дээр санаа нийлдэг. Дэмжлэг байхгүй бол юунд ч хүрэх боломжгүй, буруутан нь - засаг төр, бурхан, эцэг эх, бага ангийн багш, өөр хэнч байдаг юм, ямартаа ч өөрөө л лав биш. Энэ амьдралын хэв маяг эзэндээ маш амар юм л да: мөнгө - байхгүй, ажил - хийсэн болоод явж байхад болно, эх орон - бөөн авилгал, нэмэх нь экологийн сүйрэл, УИХ - цөм нофщ. ө.х. бүх зүйл ямар байх ёстой, тийм л байна, чи энд огт хамааралгүй, дагаад - ямарч буруугуй. Тиймээс тэд амьдралд хий гоморхож, өдөр хоног бардаг. Өөрөө ямар нэг зүйл хийх гэж, эхлүүлэх гэж оролдож үзээчгүй мөртлөө бүхнийг шүүмжилнэ, голно. Түүгээр барахгүй хүүхдүүдээ хордуулна - энэ дэлхийд шударга зүйл гэж байхгүй, бүх юм танил талаар дамжин бүтдэг, нэг диплом олж аваад зөв хүмүүстэй нөхөрлөвөл болоод явчихна гэж сургаал айлдна. Эмгэнэлтэй нь, эдгээр улс нөхцөл байдлыг эрүүл саруулаар дүгнэж чадахаа байдаг. Дэргэд нь нэг хүн бор зүрхээрээ зүтгэсээр байгаад амжилтад хүрвэл янз бүрийн махинацид хардаж сэрдэж эхэлнэ, атаархана. Цөөхөн нь "энэ хүн амжилтад хүрлээ, би яагаад чадсангүй вэ?" гэж өөрөөсөө асуух байх. Ихэнх нь "Миний юу болохгүй байна?" гэхээсээ илүү "Аан муу 3,14z, ямар л хор найруулаа бол до чи" гэнэ.
Одоо 1-р бүлэгрүү шилжье:
Энэ бүлэгт амжилт олсон хүн ч бий, олоогүй нь ч байгаа. Гэхдээ алдсан байсан ч гэлээ үйлдэл нь өөрөө зөв чиглэл юм. Алдаа гаргахгүй амжилтанд хүрсэн тохиолдол цөөхөн. Алдаа болгон сургамж болж байх ёстой. Өт л бүдэрдэггүй юм. Жинхэнэ бүтэлгүйтэл гэж юу ч хийж үзэхгүй, оролдохгүй суухыг хэлнэ.
Өөрт ногдсон ажлыг махруу хийгээд байвал хэзээ нэгэн цагт ард нь гардаг юм гэдгийг нэг хэсэг нь ойлгодог, нөгөө хэсэг нь замдаа мохдог, бөхдөг.
Манай нийгэм бага багаар цэвэршиж, зөв чиглэлд хөгжиж байгаа. Гэхдээ 2-р бүлэгт орох нөхдүүд нь зүгээр сууж байгаад хөрөнгө мөнгөтэй болох нь бий. Түүгээр барахгүй 1-р бүлэгт ордог хүмүүүст лай болж саад учруулах нь элбэг. Нүдэн дээр нь ийм шударга бус үйл хэрэг өрнөж байхад хувиараа хөдөлмөр эрхлэгчид бухимдахгүй яах юм бэ?
Сүүлийн өдрүүдэд би хувийн хэвшлийн том жижиг бизнес эрхлэгчидтэй уулздаг, ажилладаг болоод байгаа. Эдгээр хүмүүсийг хүндлэхгүй байхын аргагүй. Залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй - ялгаа байхгүй, нэг тийм далд оч тэдэнд бий. Энерги мэдрэгддэг гэхүү дэ. Тэд төр засаг, бурхан тэнгэрээс хишиг гуйж барилгүй зүгээр л урагшаа зүгтэдэг. Яг кросс гүйлтээр хичээллэж байгаа юм шиг: огцом хурдлаад хэрэггүй, зогсож болохгүй. Энэ хүмүүс туслаач гэхээсээ илүү ядаж битгий саад болооч л гэж дээшээгээ хэлэх байх.

No comments:
Post a Comment