Хүн адгууснаас юугаараа ялгаатай вэ? Хүн түүхэн хөгжлийнхөө замд байнга шинийг эрэлхийлж, бүтээхийг эрмэлзэж ирсэн. Мэдээж хүн болгон биш л дэ, би ерөнхийд нь ярьж байна.
Ихэнх шашины институциуд өөрхийнх нь номлолоос зөрсөн хүмүүсийг гэсгээн цээрлүүлсээр ирсэн. Шийтгэл тухайн цаг үеийнхээ сор болсон төлөөлөгчдийг тойрдоггүй байв.
Хэрэв бурхан байдаг бол хайр ивээл, итгэлийг нь даах өндөрлөгт түүний бүтээсэн хүн төрлөхтний оюун ухаан, хөгжлийг хүргэхийн оронд шашин хүмүүсийг байнга дарж дарамтлаж, доош нь хийсээр ирсэн. Хүлцэнгүй бай, битгий биеэ тоо гэдгийг хар багаас нь заадаг. Шашин баяр баясгаланг амьдралаас идэвхитэй түлхэдгийг хүмүүс тэр болгон анзаардаггүй. Баяр ёслол болно - чухал царай гаргаад залбир, дээшээгээ таларх, заримдаа мал хуй гаргаж өргөл барьц өргө, хагартлаа ид. Хайр бол (бурханыг хайрлаагүй бол) гарцаагүй нүгэл. Хүн мөнхийн зовж байх ёстой. Зовоод л, нүгэлээ үүрээд л, тэрийгээ цайруулж явсаар дуусах юм шиг байгаа юм. Эзэнтэн зүдэрсэн, тэссэн, чи ч мөн адил тэгэх л ёстой. Тавилан чинь энэ, боол минь.
Шашины номлол хэзээ ч хүнтэй хоёр талт холбоо үүсгэж байгаагүй. Зөвхөн нэг чиглэлд л зааж зааварчилдаг. Юу зөв, юу бурууг чамайг төрөхөөс хэдэн мянган жилийн өмнө ухаантнууд шийдчихсэн, тиймээс асуудлыг дахин сөхөх ямарч арга одоо цагт байхгүй гэж мэд.
Бодоод байхнаа, Бурханыг хайрлаад ч хэрэггүй. Тэр таны хайраар заяан дутахгүй. Бурхан энэ олон хүний тэр их хайраар яах юм? Тэгсэн дор өөрийнхөө ойр дотныхонд тэр хайраа өг. Гэр бүл, найз нөхөд, эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрла. Дашбалбар үүнийг л хэлсэн байх.
Бас нэг таалагддаггүй зүйл - хонц хонцдоо дургуй, хонуулсан айл хоёуланд нь дургуй гэдэг шиг шашныхан номлол өөр л бол дайсан мэт хүлээн авдаг. Тэр байтугай нэг урсгал мөртлөө гэдсэндээ хөлөө жийлцэх нь бий. Өөр шашинтай, ондоо сэтгэлгээтэй болгоныг буруу номтон гээд гэсгээчих хүсэл аль ч шашинд хэзээ ч байсаар ирсэн.
Өнөөдөр ямарч шашины сүм дуганд орно - алт мөнгөн эдлэл, гоё хээнцэр эд хэрэгсэл, тансаг лам хуварга, санваартнууд угтдаг. Энэ нь үнэхээр хүмүүсийн сайн сайханы төлөө хийж буй үйл хэрэг мөн үү? Тийм бол яаж гэдгийг тайлбарлуулмаар байна.
Дүгнэхэд: бурхан байдаг бол тэр ганц. Түүнд ямар арга замаар хандах нь хүний хувийн нууц. Сүмд нэг удаа ч орж үзээгүй "жинхэнэ хүн" байхад бөөн хар буруу үйл хийчихээд босгыг нь өдөр шөнөгүй элээгсэд ч байдаг. Чи хэр их залбарсан, хэдэн ном уншуулсан чинь ердөө падлий. Хэзээ нэгэн цагт шүүгдэх дээрээ тулвал хийсэн үйл чинь л хавтаст хэрэгт орно.

No comments:
Post a Comment