17 December 2013

Parole Parole

Анх энэ дууг Мина ба Альберто Лупо 1972 оны 5-р сарын 13-нд дуулсан байдаг. Харилцан яриа хэлбэртэй дуу л да. Залуу нь бүсгүйдээ хайрын үг шивнэх боловч хүүхэн "энэ бүхэн чинь зүгээр л үг" гэж үл итгэнэ. Энэ байна, дуу анх олны хүртээл болсон "Teatro 10" нэвтрүүлгийн түүхэн бичлэг:


Далида италийн эстрадыг анхааралтай ажигладаг байв. Тиймээс энэ дууг франц хэлрүү хөрвүүлж 1973 онд Ален Делонтой дуэтээр дуулж.


Далида болон Делоны дуулсан хувилбар дэлхий даяар тархаж олны танил болж чадсан юм. Далида амжилтандаа баярлаж хамтрагчидаа бээлий шиг сольж, маш олон хувилбар гаргасан. Анх дуулсан Мина ч гэсэн хослон дуулагчаа сайн сэлгэсэн. Челентанотой дүрээ сольж дуулсан хувилбарыг сонирхож болно:

Дууны төгсгөлд Альберто Лупо гарч ирж байгаа.

Ален Делон клипд тоглохгүй гэхээр нь Далида түүнийг ёжлосон маягтай бичлэг хийсэн байдаг. Энд Делоны хоолой хэвээрээ боловч түүний зургийг хошин шогийн жүжигчин Рожер Пьер барьж гарна.


Делон энэ дууг Далида аль хэдийн үхсэн хойно 1996 онд Селин Дионтой дуулсан юм.


За тэгээд цаашаагаа янз бүрийн хэл дээр дуулсан хувилбаруудыг нь сонирхоё.
Герман:


Испани:


Голланд:


Португал:


Унгар:


Грек:


Хорват:


Орос:


Япон:

No comments:

Post a Comment