Цувралын өмнөх дугаарууд: нэг, хоёр, гурав. Энэ удаа 2 зөвөлгөө өгье.
Нэг: буудал интернэт ашиглаж хэрхэн найдвартай, эрсдэлгүй захиалах вэ. booking.com гэдэг гоё сайт бий (ондоо сайт байсан ч болно). Улс, хотоо сонгоод, хэдэн одтой, ямар төлбөртэй буудал хайж буйгаа оруулж тодорхой тооны буудлуудын жагсаалттай ажиллана. Хаягийг нь google maps дээр оруулж байршилыг нь харж харьцуулалт хийнэ (internet бий эсэх, өглөөний цай төлбөрт орсон байна уу г.м). Орост байгаа болохоор би вокзалаас буудал хүрэх замаа yandex maps дээр оруулж аваад зургийн аппарат дээр хадгалж орхисон. Үндсэндээ гар утас, iPad, laptop, өөр юу байдаг юм, үзэг цаас ч хамаагүй ашиглаж болно.Мөн захиалгын сайтаас зочид буудлын сайтруу дамжиж өрөөний зургийг харах нь зөв байх. Ингээд online-аар захиалга хийхэд credit card-ны хэрэг гардаг. Энэ үед бяцхан заль хэрэгтэй. Картны дугаар шалгах функц нь олон улсынх уу дотоодын карт уу, дансан дахь үлдэгдэл г.м. мэдээллийг шалгаж чаддаггүй. Тиймээс хугацаа нь дуусаагүй, дансан дахь үлдэгдэл бага, мөнгө бараг ордоггүй картын дугаараа зоригтой хэрэглэж болно. Би УБ-аас Москва-д буудал захиалахдаа хүний хөгжлийн 20 мянгаас өөр мөнгө ордоггүй Хадгаламжийн банкны картаа ostrovok.ru сайт дээр ашигласан. Картын дугаар, дуусах хугацаа, ард нь байдаг 3 оронтой тоо л хэрэг болно. Москва-гаас Питер-т буудал захиалахдаа мөн л энэ картыг booking.com дээр ашигласан. Хариу мэйлээр ирэх ёстой.Давуу тал: захиалсан буудалд буухаа болилоо гэхэд данснаас чинь мөнгө татагдахгүй, татагдсан ч шалихгүй.
Яг одоо гадаа бороо орж байна. Би Литейный дээр буусан. 5 алхмын зайнд Невский проспект.Хоёр: чемодан баглах. Хувцас чемоданд чихэхэд бас учир бий. Аль болох эвхэлгүй хийх хэрэгтэй. Хуульж рулон болгох юм уу бүхлээр нь дэвсэх маятай хийвэл чемоданы зай хэмнэгднэ.

No comments:
Post a Comment