Урд шөнө нь хожуу хэвстэн тул өглөө нь орой сэрсэн. Тухайн өдрийн төлөвлөгөө Эрмитаж байв.Дворцовая площадь, Александровская колонна.Зимний дээр 11 дөхүүлээд иртэл уртаас урт дараалал угтсан. Цаг орчим зогсож байж оров.Үзэж барагдахгүй юм билээ. Зөвхөн Зимний дворец нь шүү дэ. Цаана нь Эрмитажын 3-4 байшин үлдсэн, үүгээр орхихоос. 6 цаг зогсолтгүй явж 400 зураг дарсан. Сүүлдээ аппаратын цэнэг дууссан. Музейд монголчуудтайгаа тааралдсан. Манайхан хаа сайгүй байх юм да, хэ-хэ. Жишээ болгож нэг зураг хууллаа: Малевичийн "Чёрный квадрат"-ын хувилбар. Маргаашийн төлөвлөгөө - Исаакиевский собор, Аврора, Камчатка. 12:00-с буудлын өрөө чөлөөлөх ёстой. Ачаагаа үлдээгээд гарна. Орой буцах галт тэрэг 23:00-с гэхээр гудамжаар бараг 12 цаг гэр хийх нь дэ. Буудлаас дайрч ачаагаа аваад Московский вокзал орно. Өглөө нь Москва-д Ленинградский вокзал дээр буугаад бас Измайлово зочид буудлаар орж орхисон нэг чемоданаа олж авна. Тэгээд бас л өдөржин тэнэж байгаад оройдоо Шереметьево орох байх. Үнэгүй Wi-Fi олдохгүй бол одоо нэт-д орох нь юу л бол. Тиймээс түр холбоо тасарлаа уншигчиддаа, сайн сууцгааж байгаарай, пшшш... пшш... ш...
27 June 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment