Зүүнхараад золбин нохой элбэг. Нодинон жил барахаа байгаад сумынхаа төвийн албан байгууллагуудад нохой устгалын норм тулгасан гэж байгаа. Нохой устгахгүй гэвэл 1 нохойг 10 мянгаар үнэлж мөнгөө тушаана.
Дугуй унасан хүн бараг харагдсангүй. Уг нь хаашаа л харна байдаг байсан цаг саяхан. Байгаль орчноо цэвэр байлгах гэж нэг хэсэг нь хичээнэ.
Гэвч нөгөө хэсэг нь заваартуулсан хэвээр. Хогоо шууд хаядаг, машинаа голд угаадаг үзэгдлээс бид ангижирахгүй шинжтэй.
Нэг ёсны эндхийн Зайсан толгой дээр нь гарч сумын төвийг дээрээс нь харцгаав. Бас л том байна лэ шүү. Овоон дээр суварга бий, битүү хадаг.
Хар хадаг нууцаар зарагддаг, харын бөө л ашигладаг гэж би бодож явдаг. Тэгсэн энд юу ч болоогүй мэт шонгоос өлгөөтэй байх юм.
Уржигдар тэнгэр онгойхыг удаан харсныг ч хэлэх үү өчигдөр голын эрэг дээр нарлахад гөөмөн сайхан байсан шүү.
Багачуудын л нар гарах шив дэ.

Бас Булагаагийн. Уржигдар дэлгүүр орж явхад мань эр шалбаагруу хальтирч элэг авсан, өчигдөр эрэг дээр бас хөл алдаад байхгүй.
Байгалийн хэдэн зураг төгсгөлд нь хууллаа.






04 June 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment