2012.06.09-ний өглөө. Цэцээ Гүн явсан тухай цувралын анхных.
Би урд шөнө нь хөлбөмбөг үзээд үүрийн 5 цагт гэртээ орсон юм. Ганц цаг унтаж нүднийхээ хорыг арилгаад босож үүргэвчээ баглаж байтал 7-д Булагаа манайд ирсэн. Амралтын өдрийн өглөө байсан хэдийч хот хөл хөдөлгөөн ихтэй байв. Тухайлбал: Сүхбаатарын талбай дээр Цагдаагийн академийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ эхлэх гээд сонсогчид нь жагссан харагдана лэ.
Плакат ёжилж буй мэт сэтгэгдэл төрүүлэв. Ер нь Зоригийн хөшөө өрөвдмөөр - ордонруу харсан, юм хэлэх гээд чадахгүй байгаа мэт.Ганбаа ахтай төстэй нэг нөхөр юу ч болоогүй мэт улаан хотын төвд, шинэ пионерийн ордогийн хашааруу дашмагаа суллаж байв.Төв аймгийн зам эвдэрсэн гэж жигтэй. Би тус замаар зорчилгүй удаж. Ядаж байхад Нисэхийн цаахна цементийн үйлдвэр ("Бат бөх ремикон" гэсэн нэртэй байвуу да?) байгуулагдаж. Зуурмагийн том тэрэгнүүд нааш цааш зогсолтгүй зорчино.
Төв аймаг гэсэн бичигтэй багана. Арслангуудыг 2 тийш харуулснаас нэг нэгрүү нь харуулж байрлуулвал гоё. Ингэж:Эсвэл эсрэг чиглэлд, нар зөв эргэхээр. Арслангийн үүрэг юу билээ? Хамгаалах. Энэ тохиолдолд хамгаалалтгүй тал үлдэхгүй, бүх тал хараан дор, давхар нэг нэгнийхээ арыг хамгаалж даатгасан болно.
Зуунмодын хаалга. Хотын лого дээрх буга гоё бүтээгдэж.Замын 2 тэмдэг.
3 давхар угсармалууд.
Хотын бараа.МАХН гэсэн бичгийн МАН болгож засварлаж. Ардчилсан намын бүлэг этгээд ууланд гараад М үсгийн чулуунуудыг ийш тийш шидэлчихээд, 90-ийн тоог өөрийн намын ой болгочихвол юу болох бол?Амьдралдаа үзсэн хамгийн инээдтэй АНУ-ын туг. Одуудын байрлал тасархай.
Би урд шөнө нь хөлбөмбөг үзээд үүрийн 5 цагт гэртээ орсон юм. Ганц цаг унтаж нүднийхээ хорыг арилгаад босож үүргэвчээ баглаж байтал 7-д Булагаа манайд ирсэн. Амралтын өдрийн өглөө байсан хэдийч хот хөл хөдөлгөөн ихтэй байв. Тухайлбал: Сүхбаатарын талбай дээр Цагдаагийн академийн төгсөлтийн ёслолын арга хэмжээ эхлэх гээд сонсогчид нь жагссан харагдана лэ.
Плакат ёжилж буй мэт сэтгэгдэл төрүүлэв. Ер нь Зоригийн хөшөө өрөвдмөөр - ордонруу харсан, юм хэлэх гээд чадахгүй байгаа мэт.
Төв аймаг гэсэн бичигтэй багана. Арслангуудыг 2 тийш харуулснаас нэг нэгрүү нь харуулж байрлуулвал гоё. Ингэж:Эсвэл эсрэг чиглэлд, нар зөв эргэхээр. Арслангийн үүрэг юу билээ? Хамгаалах. Энэ тохиолдолд хамгаалалтгүй тал үлдэхгүй, бүх тал хараан дор, давхар нэг нэгнийхээ арыг хамгаалж даатгасан болно.
Зуунмодын хаалга. Хотын лого дээрх буга гоё бүтээгдэж.Замын 2 тэмдэг.
3 давхар угсармалууд.
Хотын бараа.МАХН гэсэн бичгийн МАН болгож засварлаж. Ардчилсан намын бүлэг этгээд ууланд гараад М үсгийн чулуунуудыг ийш тийш шидэлчихээд, 90-ийн тоог өөрийн намын ой болгочихвол юу болох бол?Амьдралдаа үзсэн хамгийн инээдтэй АНУ-ын туг. Одуудын байрлал тасархай.
No comments:
Post a Comment