Цувралын сүүлчийн хэсэг, өмнөх дугаарууд: нэг, хоёр.
Сэлэнгийн Мандал сумын төв Зүүнхараа юугаараа алдартай вэ? Дээр үеэс "хүнд газар" гэдэг нэртэй ирсэн. Эндхийн хорихоос суллагдсан хүмүүс тус нутагт суурьшиж амьдралаа цааш үргэлжлүүлэх нь их байсан. Манай шүүхийн хорьж шийтгэдэг систем оросынхтой адил - хүнийг засаж, зөв замд нь оруулж нийгэмд буцаах биш бүр эсрэгээр эвдэж, нийгэмд хэрэггүй хүн болгох нь их. Тиймээс шоронгоос суллагдагсад эргээд хэрэг үйлдэх нь элбэг. Мөн энд спиртийн үйлдвэр байрлах тул архи олдохгүйн асуудал хэзээ ч байгаагүй. Би сайн санадаг юм, 10 гаруй жилийн өмнө энд анх ажлын томилолтоор 10 дугаар сард ирж билээ. Яг цэрэг татлагын өдрүүд таарчихсан - бөөн согтуу залуус. Цэрэг татлага гээд архи пиво зарахыг нь 3 хоног хориглочихсон байхад шүү дэ. Хамгийн гайгүй гэх ресторанд нь нэг нөхөр шууд өмдөндөө шээгээд, вокзал дээр 10 нас хүрэхтэй гүйтэй тэнэмэл жаалууд согтуу БОМЖ өвгөнийг хайр найргүй балбаад, ажил хийсээр оройтчихоод харанхуйд буудалруугаа буцаж алхах замд танихгүй нөхдүүд дуудаад, ер нь муухай түгшүүртэй байсан. Өөрийн эрхгүй "ямар гээчийн хүнд газар вэ, хурдан буцах минь" гэж бодож байж билээ. Түүнээс хойш би ийш цөөнгүй ирсэн, ирэх болгонд сумын төв хөгжиж томорсоор. Хүнд үзэгдлүүд мартагдаж амар амгалан цаг ирсэн бололтой. Мөн дээр үед хятадууд элбэг байсан гэгддэг, саяхныг хүртэл дугуйтай хүнээр дүүрэн байсан газар. Тус суманд газар тариалан, мал аж ахуй, уул уурхай эрчимтэй хөгжиж буй. Ан амьтан, загас жараахай элбэг сайхан нутаг, ярих юу байхав.
Сумын төв овоон дээрээс.Замын тэмдгүүдийг нь сонирхоё.Төгсгөлд нь, сайхан хүлээж авч дайлж цайлсан багын анд Далайдаа баярласан шүү гэж хэлэхгүй бол алдас болно.

No comments:
Post a Comment