08 June 2012

Цэцээ Гүн - 2012

UPD 2012.06.08 16:30
За хө, цаг агаар тааруу байх нь тодорхой болж байх шиг байна. Өдөр гар утсан дээрээс үзхэд боломжийн байсан, сая харсан чинь (_|_) болон хувирч. Зохих бэлтгэлээ базаана биз.


UPD 2012.06.08 12:00

Уучлаарай, ойрд ажил их, пост ч шинэчилэх завгүй харайгаад таарлаа. Орой гэртээ ороод шууд гулууз мах болж хувираад, хэ-хэ. Зэ тэр яахав. Бүртгэл дууссан, миний машинд явах хүмүүс тодорхой болсон. Үүнд:
1. Ганзориг, эр, 33, программ зохиогч.
2. Эрхэмбаяр, эр, 33, программ хэрэглэгч.
3. Алтанбулаг, эр, 34, менежер.
4. Жавхлан, эр, 37, нягтлан бодогч.
5. Тулга, эр, 10, сурагч. Нийт 4 том хүн, 1 хүүхэд.
Зохион байгуулагч Намсрайгийн хүний тоо 23 болсон байна. Энд настай хүн 1, хүүхэд 3 бий.
Би Намсрайтай сая утсаар ярьж зардлын тооцоог гүйцээлээ. Хүн кармандаа 15 мянгатай явах тооцоо гарч байна. Үүнд 4 хүүхэд, 1 настай хүнийг тооцсонгүй. Хүн болгон суух машиныхаа шатахуунд 5, очоод байрлах гэр болон хорхогны төлбөрт 10 мянга зарцуулах нь.
10 мянга х 23 том хүн = 230 мянга. Гэрийн төлбөрт 40. Хүнсэнд 190.
Хүнсний 190 нь: хорхог хийх улсын ажлын хөлс + 20 гаруй кг мах + хэдэн кг ногоо + цай, ундаа. Хангалттай хүрнэ гэж тооцож байна. Маргааш өглөө ЗБ-дээ мөнгөө хураалгаад банкаа бариулчихна. ЗБ маань өнөөдөр хорхогны махаа өөрөөсөө аргалаад авч буй болно.

За одоо биедээ юу авч явах, маргааш яамар төлөвлөгөөтэй байгаа талаар.
1. Биедээ эвтэйхэн гутал хувцас өмсөх. Хэдийгээр зугаалга ч гэлээ хөл холгоод ирэх цагт зам богино санагдахгүй.
Түр зуурын үүлэрхэг, нартай өдөр байх шинжтэй. Нарны шил, малгай илүүдэхгүй байх.
2. Шүтлэгтэй нь хийморийн дарцаг, цагаан идээ, сархадаа авна биз.
3. Чухал зүйл - ус. Ус их хэрэглэгднэ, замд гол горхи таарах эсэхийг мэдэхгүй тиймээс 1 хүн ядаж 2 литр авч явах хэрэгтэй.
4. Хүнс. Амархан мууддаггүй, хог хаядал бага гардаг бол сайн. Гэрт хийсэн хуушуур, тахианы шарсан мөч, бутерброд, янз бүхий жимс, салат, чанасан мах, гахайн утсан мах (дан гоё зүйл бичлээ шүү), цагаан хоолтонгууд байвал буурцагны мах, дүүпүү, ногооны бууз г.м. Манзушираас аажуухан алхаад оргилд гарчихаад буцаж иртэл 6 цаг болох байх гэж бодож байна. Энэ хугацаанд л өлсөхөөргүй байх хүнсээ биедээ авч явах хэрэгтэй. Манзуширтаа буцаж ирж хорхог идээд, тэр хавиар сүм хийд үзэж амарч байгаад үдэш тийш буцацгаана.
Өглөө уулзах газар - Баянгол зочид буудалын машины зогсоол. Цаг: 07:30.
Анхаарсанд баярлалаа.

UPD 2012.06.07 08:30

Мартаагүй бол өнөөдөр бүртгэлийн сүүлийн өдөр. Орой 20:00-д бүртгэл хаагдаж ЗБ-тай машин, хүнсний талаар ярилцана.


UPD 2012.06.04 08:35

Зохион байгуулагч маань Манзушир ороод ирж, том гэр захиалсан байна. 9-ний өглөө Баянголын үүдэнд эртхэн цуглаад Төв аймагруу гарцгаана. Хүний тоо 7-нд тодорхой болохлоор машин болон хүнсээ тооцоолчихно. Өмнөх жилүүдэд амралтын газар гэр авч хоол хүнс хийлгэдэггүй байсан болохоор зардал гарч байгаагүй, энэ удаад тав арван төг. гарах байх.
Үл таних хүмүүс хамрагдаж болох юм уу? гэсэн асуулт ирсэн байна. Асуудалгүй, болно.

UPD 2012.06.01 19:00

Deadline-ыг 7-ны өдөр болгоно уу гэсэн байна. Тэгье, татгалзах шалтгаан байхгүй.
Танин мэдэхүйд: deadline гэдэг ойлголт америкийн иргэний дайны үед бий болсон гэдэг. Баривчлагдсан цэргүүдийг бөөгнүүлээд тойруулж шугам зурдаг. Шугам давсан бол анхааруулаггүй буудна.

UPD 2012.05.30 12:20

За хө. VI.09-ний өдөр Манзушираар явах дээр тогтлоо. Зохион байгуулагч - Намсрай.
Бүртгэл эхэллээ. Нас хүйс, ажил мэргэжил, арьсны өнгө, шашин шүтлэг харгалзалгүй цөм тэгш эрхтэй хамрагдна. Бүртгэл 4-ний өдрөөр дуусах болно.
1. Ганзориг. 33 нас, эр. Программ зохиогч.

UPD 2012.05.25 11:50

Харсан чинь 2-хон коммент ирсэн байна. Эрхэмээгийн саналыг авч үзье:
Зайсангаар авираад цааш Манзушир бууна гэвэл Зуунмодын чиглэлд нэг хэсэг нь машин тэрэгтэй явахгүй бол болохгүй. Эсвэл төв аймгаас микродож орж ирцгээнэ. Буцаад Зайсанруугаа бууна гэвэл маш эрт хөдлөх хэрэгтэй. Хамгийн удаан алхах хүний хурд л цувааны хурд болж таарна шүү дэ. Хөлөө нэг нь холгоход л хангалттай удааширна.
Ер нь явах хүн байгаа юм уу? Байхгүй бол яршиг, Ууганаа Эрхэмээ 2 хөтлөлцөөд алхаг, хэ-хэ.

2012.05.22 10:00
Дулааны улирал ирэхтэй зэргэцээд уншигчид Цэцээ Гүн хэзээ гарах вэ гэж асууж байна.
Энэ жил миний залхуу хүрээд л байна. Явж ч мэднэ, хоцорчихож ч мэднэ. Явах огноо дөхөөд ирэхлээр тодорхой болно.
Явсан яваагүй салхилах сонирхолтой хүмүүсийг хооронд нь холбож зохион байгуулалцаж өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Ингээд гол хэдэн асуулт:
1. Цаг хугацаа. Хэзээ явбал зүгээр вэ? 5 сарын сүүл, эсвэл 6-р сарын эхэн? V/26? VI/2? VI/9? VI сарын 9-нөөс хойш бол худлаа. Цаг агаарын урьдчилсан мэдээ завандаа хараарай хүмүүсээ.

2. Маршрут. Аль амаар өгсөх вэ? Удаан алхаж махаа жаахан зулгаах уу эсвэл хөнгөхөн зугаалга хэлбэртэй амар зам сонгох уу?
Вариант А: Манзушир.
Вариант В: Бусад - Төрхурах, Залаат, Хүрхрээ, Зайсан г.м. амаар өгсөх.
А: Зарим хүн хүүхэдтэйгээ явмаар байна гэсэн. Тийм тохиолдолд Манзуширлуу машинаар давхиж очоод тэндээсээ алхсан нь дээр. Энэ нь үндсэндээ аялал биш зугаалга болж буй юм. Манзуширт гэр захиалаад буцаж ирэхдээ хооллож ундалчихаад ирцгээнэ. Эндээс мангаал, модны нүүрс, элэг сүүл, дарсан мах зэргээ бэлдэж яваад тэндээ үдээс хойш хөнгөхөн пикник хийж шорлогдож ч болох талтай. Гэр бүлээрээ яваад амралтанд хонох нэг нь бас хононо биз.
В: Машинаа ямар нэгэн амралтын газрын зогсоол дээр орхиод мацацгаана. Жаахан ядарна, хоол унд тэгэс ингэсхийгээд зохицуулагдна. Гэхдээ сүүлд нь явган алхсан юм шүү гэж нүүр бардам хэлнэ, хэ-хэ.

3. Зохион байгуулагч буюу ЗБ. Одоогоор хоёр хүн сайн дураараа зохион байгуулж чадахаа илэрхийлсэн байгаа. Энэ хоёроос сонгох нь зөв болов уу гэж бодож байна.
А. Манзушираар явах бол - Намсрай. Манзуширын амралтанд танил нь бий гэсэн.
В: Бусад амаар өгсөх бол - Эрхэмээ. Би энэ жил зохион байгуулна шүү гэж аль өвөл мэдэгдсэн.
Ингээд саналаа бичээд байж дэ.

10 comments:

  1. 6 sariin 09-nd Zaisangiin amaar jaahan extreme maygaar yavbal yamar ve? Buuhdaa Manzushiraar.

    ReplyDelete
  2. аль аль аялал нь явагдсан ч би оролцох сонирхолтой бн, хэрэв А вариантаар явбал цаг агаарын сайхныг сонгож байгаад хүүхэд авч явбал зүгээр байх. улсууд нилээд л хүүхдүүдтэйгээ явж бгаа харагдана лээ. В вариантаар явбал хүүхэд болон цаг агаар хэрэггүй биздээ.

    Ууганаа

    ReplyDelete
  3. tsetsee gun gej hen be?

    ReplyDelete
  4. Dealine aa 7 June bolgooch ho, neg shiid huleegeed bn l daa 4 June gedeg chin ih tulguu bn daa. Bodoltsooroi ho

    ReplyDelete
  5. Аль вариантаар явах гэж байгаан? Үл таних хүмүүс хамрагдаж болохымуу?

    ReplyDelete
  6. цаг агаар +25-27 гэсэн байна лээ...Манай хэдэн нөхдүүд над дээр энд бүртгүүлчие гэнээ. найз нь нэгтгээд чамд нэг мөр өгчих үү

    ReplyDelete
  7. 2. Эрхэмбаяр. нас 33, эр. Программ хэрэглэгч.

    ReplyDelete
  8. Huue ta nar chin TsetseebGuneesee irsen uuuuuu???

    ReplyDelete
  9. Ene jil dahiad Tsetsee gun yavkumu?

    ReplyDelete
    Replies
    1. Одоогоор шийдээгүй байна.

      Delete