Холимог хуурганы ээлжит порц бэлэн болсныг уншигчиддаа барьж байна.
Монгол наадгай цувралаас. Энэ удаад нөхдүүд ямар учир шалтгааны улмаас гэдэг нь тодорхойгүйгээр нэг нэгнийгээ ноцно, түлхэнэ, тэвэрнэ. Чанга орилолдоно. Доор нь регби-гийн бөмбөг байсан бол дүр төрх яг таарчих гээд байдаг.Манайхан сүүлийн үед хуягласан мэт машин унах нь элбэгшсэн. ARB-гийн тоноглол тавиулсан бол баатар л гэсэн үг. Энэ нь явган хүнд маш осолтой үзэгдэл. Кенгурятник гэгддэг бамперын (энгийнээр - гүүпэр) хаалт, ган төмөр бампер, лебедка зэргээр хүн мөргөхөд дандаа хүнд гэмтэл учруулдаг юм. Машин биш хүний амь, эрүүл мэндийг илүү үздэг нийгэмд ийм тусгай тоноглолыг зөвхөн аялал жуулчлалын машинуудад тусгай зөвшөөрлөөр тавьдаг юм.Солонгос хоолны газар халаасны хулгайчийг хөөрхөн жаалхүүгээр дүрсэлж.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэмдэг 11-р хороололд. Хас банкны урд бас нэг байдаг юм.Энэ хавар сургууль цэцэрлэгүүдийн харалдаа машин зам дээр хүүхдийн дүрс байрлуулдаг болсон.info.mn-ий сурталчилгаа инээд хүргэсэн. Баахан улс төрчдийн хөрөг жагсаж байснаа яг уулзвар дээр үхэр. Сайт нь даанч агуулга муу, захиалгат нийтлэлээр дүүрч.Монгол замаска - бохь. Эмнэлгийн газар шүү дэ. Эргэлтээр ирээд өвчтөнөө хүлээх зуур замаскадаагүй шилэнд санаа зовж ийм зүйл хийдэг уян зөөлөн сэтгэлтэй эх орон нэгтнүүдээрээ бахархаж байна. Москвич одоо содон унаа шүү.Өнөөдөр өглөөний дүр төрх. Өглөө 6-д гархад согтуу залуучууд цөөнгүй таарна лэ, хөлбөмбөг бол уух бөөн далим.Шонгийн модыг бүрэн ашиглаж - бид эргээд босоо бичигтэй болж байна.
Төгсгөлд нь хэрэгтэй мэдээлэл. budist.ru гэдэг сайт бий. Утасны дугаараа бүртгүүлээд өглөө хэдэн цагт сэрээлгүүлмээр байна гэдгээ оруулна. Улмаар өглөө өөрлүү чинь хүн залгаж сэрээнэ. Ярианы лимит - 2 мин. Ямар ч хөлс төлбөр байхгүй. Өөрөө мөн утасдаж ертөнцийн нөгөө бөөрөн дахь хүнийг сэрээж болно. Ганц гэм нь одоохондоо орос хэл дээр, англи хувилбар нь удахгүй гарна.Утасны сэрүүлэгнээс арай дээр сэрэх арга. Тухайлбал өнөөдөр өглөө Питерээс нэг бүсгүй утасдаж сэрээсэн. Мэдээж бүх дугаар, хэрэглэгч аноним хэлбэртэй нууцлагдна.
11 June 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment