Надад нэг санал байна. Өдгөө УИХ-д сууж буй 76 хүнээр нэг сайхан хүснэгт хийх хэрэгтэй. Тус хүснэгт ямар мэдээлэл агуулах вэ гэвэл.
- Гишүүн чуулгануудын хэдэн хурлаас хэдэд нь суусан юм
- Өвчтэй, чөлөөтэй цаг, ажилдаа ирээгүйн шалтгаан
- Гадаад болон дотоод томилолт, хаашаа хэдий хугацаагаар ямар зорилгоор зорчсон
- Байнгын хорооны хурлын ирц
- Ямар хууль санаачилсан, тэр нь хэл ам таталсан уу, амьдрал дээр хэрэгжиж байгаа юу.
Эндээс тус хүн үндсэн ажлаа хэрхэн гүйцэтгэсэн нь харагдах ёстой. Түүнээс биш үлгэр ярьж, 500 сая төгрөг тойрогтоо зарцуулахыг хэн хүнгүй чадна.
Харин шинээр нэр дэвшиж буй хүмүүсийн тухайд гэвэл Сонгуулийн ерөнхий хороо сайт дээрээ бүгдийг нь бүртгээд, яг үнэн бодит түүх намтарыг нь бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол зарим нь хэлний курст суучихаад гадаадад сургууль төгссөн болчих юм. Диплом, эрдмийн зэрэг цолыг нь шалгаж худал мэдүүлсэнийг нь илчилж булайг нь дэлгэх хэрэгтэй. Худалч нөхдүүд бидэнд хэрэггүй. СЕХ-ны сайт дээр хүн өөрийн регистр, нэрээ оруулаад коммент үлдээдэг байж яагаад болохгүй гэж? Худлаа гарыг шулуухан "наадах чинь бүтэхгүй хүн" гэж хэлэх зоригтой иргэд олон бий гэж бодож байна.
12 June 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment