12 April 2011

HDD-ний хульхидалт

Хятадууд сүүлийн үед хямдхан зөөврий HDD худалдаалж хэрэглэгчдийг хульхидаж байна. Хэдэн жилийн өмнө 4GB, 8GB хэмжээтэй ажилладаггүй флэшүүд хийгддэг байсан бол үйлдвэрлэл одоо шинэ түвшинд хүрч. HDD нь гаднаасаа өнгө үзэмж сайн, баахан бичиг бичээстэй, "ориг"-оос ялгахад бэрх.Худалдагч HDD-ийг компьютерт холбож хэмжээг нь харуулна, хэдэн файл хуулж үзүүлнэ. Гэхдээ энэхүү төхөөрөмж нь дотроо 128MB хэмжээтэй флэш-ээс л бүрдсэн эд. Мэдээлэл тойргоор бичигддэг бололтой. Том хэмжээний файл хуулхад асуудалгүй шингэчихнэ. Гэхдээ үнэндээ сүүлчийн 128MB л хадгалагдна. Тэгсэн хэрнээ HDD-ний болон хуулагдсан файлын хэмжээ зөв зүйтэй гарна. Яаж ингэж хийдэг юм, бүү мэд.

1 comment: