23 April 2011

Зулай дээрээс...

UPD 2011.04.23 13:50
Би яг зөв таамагласан байна шүү. Нэмээд нэг нүх гарчихаж (зурган дээр наадах нь). Сая барилгын нөхдүүдтэй уулзлаа. Цементийн ажил эхлэхээр шаваад өгье л гэж байна. Тэр болтол дээвэр машин дээр нураад ороод ирэхгүй бол одоо яахав дэ.
2011.04.20 09:52
Гаражийн ард байрлах хашаанд барилгын ажил явагдаж эхэлсэн. Хүнд даацын машинууд байр болон гаражийн хажуугаар өдөр шөнөгүй явж байгаа. Гурил шиг пургисан шороо харшил хөдөлгөчих гээд хэцүү юм. Гол нь нөхдүүд барилгын материалаа гаражийн дээвэр дээр овоолоод байх юм. Гаражийн араас дээвэрлүү гардаг шат байдаг нь тийм санаа төрүүлэхэд хүргэсэн болов уу. Өчигдөр өглөө гаражаас машинаа гаргасан чинь дээрээс гэрэл тусаж байна. Ертөнцийн эзэн бууж ирэх гэж байна гэсэн бодол зурс хийгээд л явчихлаа. Ийм дүр төрх санаанд буусныг нуугаад яахав.
Тэгсэн барилгачид дээвэр цоолчихож, 3,14дарасууд!Азаар дотор нь машин байхгүй байхад шаваас цемент доош унаж. Өнөөдөр өглөө нэг байсан нүх 2 болсон байх юм. Хэд хоногийн дотор дээвэргүй 4 ханатай үлдэх шинжтэй.

3 comments:

  1. davarsan nohoinuud ve ted nar chine heruul hiij deevree zasuulaach

    ReplyDelete
  2. tiishd butsaaj eniigee bugloj ug gehgui yu :)

    ReplyDelete
  3. Санаа зоволтгүй ээ.. тэд салхивч, сангийн хоолой гаргах гэж байх шиг байна.

    ReplyDelete