Өчигдөр орой Дархан орж ирлээ. Сумын төвөөс нэт-д орно гэж худлаа. Ирж буй танкны өмнөөс гранат бариад хэвтэж буй цэрэг шиг тэсвэр хатуужилтай бол хамаагүй. Гүрийж хүлээсээр нэг юм болох л байх.
Аймгийн төвийн Намуун нэртэй буудалд модем-д сигнал орж ирэх байтугай утасны сүлжээ уначихаж байсан тул гадуур явахдаа гар утаснаасаа мэдээлэл оруулахаас өөр зам байгаагүй. Тэр нь, та бүхэн ойлгож байгаа байх, зөвхөн текст хэлбэртэй байхаас бус зураг, бичлэг нийтлэх боломжгүй.
Уншигч Сэлэнгэ аймгийн төвийг сонирхомоор байна уу? Монгол уудам эх орны минь өнцөг булан тохой бүрт тааралддаг дүр төрх энд ч гэсэн ажиглагдна.
07 April 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment