Би янз бүрийн тахилга, шүтлэгтэй газруудад сүсэглэдэггүй. Цай, архи, сүү, будаа цацсанаар юу ч өөрчлөгдөхгүй. Хүсэл биелүүлдэг гэж үү? Хүсэл эсвэл биелнэ, эсвэл үл биелнэ. Энд янз бүрийн од гариг, хад модны нөлөө байхгүй болов уу. Модыг хадаг яндар, торго дурдангаар ороосноор үхүүлнүү гэхээс ач тус болох нь юу л бол. Аймгаас галын машинтай ирж модны дээд хэсгийг ороодог гэж дуулсан.
Сүхбаатараас Цагааннуур сумруу явдаг өглөө ханш нээгдэж таарсан. "Ханш нээгднэ" гэж яг юуг хэлээд байгааг би мэдэхгүй. Их л сайн юм гэсэн. Хамт явсан ажлынхан гялс дайраад өнгөрье гэхээр нь анх удаа ээж модон дээр ирлээ. Сайнаар нөлөөлдөггүй юмаа гэхэд муугаар нөлөөлөхгүй нь тодорхой. Яваад очлоо. Юу л байна, хүн байна. Бас бөөн бөө. Ихэнх нь эмэгтэй. Хийморийн овоо шиг сүү, архи харамгүй цацаж байна да харин ч нэг. Хүжээр хувцасаа түлэх аюул бас бий. Цай, архи, идээ будаагаар хашлага баригдаж.
Манай ажлын залуугийн санал: Ингэж шүтсэнээс олон жил болсон модыг зүгээр л алдалж тэврээд удаан зогсвол илүү энерги авах байх. Хайч, бамбартай очиж илүү дутуу бүх зүйлийг нь үгүй хийж, байгалийг анх байсан дүр төрхөнд нь оруулах нь бараг зөв үйлдэл.
Би 100% санал нэг байна.
Хуучин мод:Шинэ мод:Төгсгөлд нь бичлэг:

Ingelee geed saihan boldog bol Mongol shig saihan uls delhiid bhgui boloh biz. Ooroo amidraagui orooliin erhsheeld baigaa humuus hoorhii.
ReplyDeleteZud bolvol nohoi tsadna
Zovlon ihedvel lam tsadna /bas BOO nar/
Яг үнэн шүү. би бас найз нөхдөө дагаад энд тэнд очдог оо гэхдээ шүтэж биш. яахав ёсыг бодоод нэг тойроод байгалдаа шингэг гэж бодоод арц асаагаад л явдаг.
ReplyDelete