Сталин нас барсны дараахан Лаврентий Берияг зайлуулсныг хэн хүнгүй мэднэ. 53 оны 6-р сарын 26-ны өдрийн сайд нарын зөвлөлийн хурал дээр түүнийг шууд баривчилсан юм. Хрущев бусад удирдагч нарт Берия тэднийг өөрсдийг нь Большой теарт болох байсан "Декабристы" дуурь дээр баривчлахаар төлөвлөж байсныг тайлбарласан байдаг. Улмаар 7-р сарын 7-нд бүх албан тушаалаас нь чөлөөлж, хөрөг зургийг нь улс орон даяар буулгаж эхэлжээ. Дараа нь 27-ны өдөр ийм баримт тараасан:
Үүгээр ч зогсохгүй БСЭ (Большая советская энциклопедия) буюу Зөвлөлтийн нэвтэрхий толь бичгийн 5-р ботиос 21-24 дүгээр хуудаснуудыг үгүй хийж. Оронд нь оруулах хуудаснуудыг хүртэл илгээв. Ингээд улс төрийн нэрт зүтгэлтэн Лаврентий Павлович Бериягийн оронд "Берингов пролив" буюу Берингийн хоолойны тухай дэлгэрэнгүй гэгч мэдээлэл тус толь бичигт орсон түүхтэй.
12 April 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment