skip to main |
skip to sidebar
Сэлэнгэ аймгийг үсрэнгүй хөгжиж байна гэж би хэлж чадахгүй. Уг нь бүх зүйл нь бий дэ. Уул ус, мод хад, дэд бүтэц болох авто ба төмөр зам, гадаад дотоод худалдаа наймаа, газар тариалан, мал аж ахуй, ашигт малтмал г.м. Үсрээд цойлоод алга болмоор юм, онолын хувьд. Амьдрал дээрх практик онолоосоо зөрдгөөс хойш юу гэхэв. Гэхдээ мэдээж ахиц дэвшил харагдаж байна лэ. Тус аймаг 80 жилийнхээ ойд бэлдсээр.
Сүхбаатар хотод орон сууцны байшингуудыг будаж. Шар, ногоон, цэнхэрээр. Энэ цэнхэр өнгөний сонголтыг дальтоник хийсэн байх хэн хийснийг би таашгүй. Хэт хурц, нялуун санагдсан.
Захын дэргэд байрлах вагончик бөөрөн дээрх "манай үйлчилгээ шуурхай" бичгээрээ үйлчилүүлэгчдийг урхидах санаа агуулж.Аймгийн засаг даргын вестибюльд хивсийг хунирхаас хамгаалж шалтай шууд шрупдэж.
Биднийг явхад аймгийн ажилтны маань ширээн дээр цагаан хүн бүжиглэсээр хоцорсон.
Ene huuchnii logonuudiig harahaar ineed hureed baidiin. Yamar geech suutan zohiodog baisiin bol doo kkk
ReplyDelete