19 April 2011

Сайжруулалт

Дараах арга хэмжээнүүдийг яаралтай авмаар байна. Үүнд:
- Автозамын хэвтээ тэмдэглэгээнүүдийг сайжруулах. Эгнээ голлож явж буй жолооч нарыг торгох. Эгнээ байр олон дахин сүлжиж сэлгэсэн нөхдүүдийг мөн адил. Уулзвар нэвтрэх мөчид гэнэт ухаан орж ийш тийш байраа сэлгэдэг дебилүүд их юм. Бөглөрөлд зогсож буй жолооч нарын 90%-д нь хажуу эгнээ нь хурдан урагшилж буй мэт сэтгэгдэл төрдгийг дашрамд дуулгачихая.
- Автозогсоолуудыг цэгцлэх. Шон, гинж г.м. явуургүй зүйлсийг үгүй хийх хэрэгтэй. Мөн адил хэвтээ тэмдэглэгээг сайн гэгч хийгээд буруу пааркалсан (бусдыг хаасан, 2 машины байр эзэлсэн г.м.) нөхдийн дугаарыг тайлж хураана биз. Яахав, яам агентлагуудын гадна сайд дарга нарт зориулж 2-ын зэрэг зогсоол дээр машиных нь дугаарыг бичээд орхичихно биз. Бусад нь цөм ижил эрхтэй байх нь шударга. Өглөө ажилдаа эрт ирлээ - дуртай зогсоол дээрээ тэргээ үлдээлээ. Хоцорлоо - зогсоол дүүрсэн, өөр хол газар очдоо. Хурган дарга? Тэр чинь хэнд хамаатай юм! Замын хөдөлгөөнд цөм тэгш эрхтэй, энэ миний зогсоол.
- Өглөө зам, газонуудыг усалмаар байна. Зам засвар, барилгын ажлууд эхлээд битүү шороо тоосон дунд байна шүү дэ. Хэдэн ус шүршигч машин явуулчих мөнгө хотод байхгүй гэж үү? Гайгүй зүлэг ногоо тарьсан газрууддаа усалгааны систем хийлдээ!
- Зарим газар урсгалыг 2 болгож, зарим газар эсрэгээр 1 болгох нь зөв. Би өдөр болгон Ард-ын дэргэд гацдаг. Хойд талаар нь зөвхөн ордог, урдуур нь зөвхөн гардаг боловч яг Ард-ын харалдаа бол урд урдаасаа хараад ухна шиг зогсочихдог юм. Мөн Ардаас хүнсний 20-луу ордогийг нэг урсгалтай, хүнсний 20-ийн хажуугаар орж гардгийг 2 урсгалтай болгох нь зүйтэй. Ийм жишээ тоо томшгүй бий. Ялихгүй зүйл боловч олон хүний амьдралыг хөнгөвчилнө шүү дэ.
Хогийн зүйлийг ч гэсэн боломжийн болгох бололцоо хэзээд бий.

1 comment:

  1. Өө асуудал их бий.. тэгээд энийг нь нөхдүүд хардымуу, харсан гэхэд шийдэхиймуу бүүр бүрхэг ш дээ хө.. тэгээд өөрөө ирдэггүй зам бол найдсаны хэрэггүй л болж байгаа юм

    ReplyDelete