Ээлжит цуглуулга бэлэн болж. Сүүлийн хэдэн өдөрт юу харав, хаагуур оров.
Хэвийн ажиллагаатай байх ёстой зүйлс ажиллахгүй байх нь ямар ч хүний дургуйг хүргэдэг.Сурталчилгаа, утсаа хаана байршуулахаа бодох хэрэгтэй. Ухаандаа, зорчигч "Ямар гоё суудлын бүрээс вэ!" гэж уулга алдаад энэ утсыг тэмдэглэж авна гэж тооцсон байх. Оронд нь: Яадаг мулгуу гарууд вэ гэсэн үнэлгээ хүртнэ.
Ийм нэртэй кимчи таарав.
MCS electronics-ийн 11 жилийн ой тохиож байна.
Seoul ресторанд уригдсан. Сугалаагаар notebook хожиж арай л чадсангүй. Гэхдээ уйдаагүй ээ.
Хороололын хүнсний захын галын хор нь арцтай юм байна.
Computer land бас ороод амжсан. Машины зогсоол дээр нь хар чингисийн шилнээс их юм алга. Хэсэг нөхдүүд машиндаа хуссанаас гарцаагүй.
Энд yapon компьютер худалдаалж байна.Төгсгөлд нь: Есүс бидэнд хайртай юм байх. Нэг л итгэхгүй байна шүү.
16 April 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment