3 дахь өдөр тэргээ үзлэгээр оруулсан.Оношлогооны дараалал хэрэг алга. Би энэ дараалалд 41 дахь машин. Цаг 11:00. Халуун бүгчим гэж жигтэй, бөөн тоос шороо.Ард зогсож байсан nissan terrano-гийн жолооч ахтай тохиролцож нэг нь 2 машинаа урагшлуулах зуур нөгөөх нь оношлогооны төлбөр, татвараа тушаахаар явна. Уламжлал ёсоор, харанхуй жижиг өрөөнүүдэд замын цагдаа, татвар, банк байрлаж үүдэнд даатгалын компаний бүсгүйчүүд олноор сууна. Улаанбаатар банк арчаа алга аа. Баримтаа үнэгүй өгөх байтлаас 300-аар зарна. Мөнгө нь дүүрч. Гол нь падаан авах гэж бөөн очерийн хажуугаар зүтгэх гэж лай. 2-хон ажилтантай, 1 нь зүгээр л падаан зарагч, нөгөөх нь ажлаа хийнэ. Тэгэхээр дараалал яаж шингэрэх юм бэ. 2-3 хооронд цайны цаг. Амжих юм сан да л гэж залбирч байв.1:50 болж байхад яг миний урдуур хаалгаа хаах гэж байдаг байгаа, манаач өвгөн. Би нэг цаг сул хүлээхгүйн тулд хэлсэн "2 цаг болоогүй байна, цагтаа хаа" гэж. Дуртай дургүй намайг оруулаад хаалгаа араар хаасан. Азтай л байна.Тэнхлэгэ бага зэргийн өөрчлөлттэй гэж гарсан. Би хэмжигч багаж нь бага зэргийн өөрчлөлттэй юм болов уу гэж бодсон. Оношлогоонд тэнцсэн.
Бүх аймаг, дүүргийн татварын данснуудыг үзлэгийн үед Үндэсний татварын газрын сайтын нүүр хуудсанд тавих хэрэгтэй. Тэгвэл замд таарсан дурын банкинд татвараа тушаачихна. Би хайгаад олоогүй, захидал бичээд илгээх гэсэн чинь алдаа заасан, явсан эсэх нь бүү мэд. Хариу ирээгүй. Татвараа гэж... Ямар юмны иргэдэд хүрсэн үйлчилгээ. Хувийн компаний үйлчилгээ ондоо л юм билээ.

No comments:
Post a Comment