20 April 2009

Муу ёрын асуулт

Цэвэр сонирхолын үүднээс нэг зүйл асуух гэсэн юм. Мэдээж бид цөм нэг өдөр чадарч л таарна. Гарцаагүй үнэн. За тэгээд булуулах ч юм уу чандарлуулах байх. Ямартаа ч ханан дахь плита дээр юм уу булшны чулуун дээр юм бичнээ дэ. Ихэнх тохиолдолд тэрний тэр, тэдээс тэдэн он гээд түвд үсгээр маанийн үгс бичдэг. Стандарт гэхүү дэ, бүгд л мэдэж байгаа.
Асуулт:
- Хэрэв та өөрийн чулуу (плита) дээр бичих зүйлээ хялаахаасаа өмнө үлдээх боломжтой бол юу гэж бичүүлэх вэ?
Миний хувьд яруу найраг, цэцэн цэлмэг хэллэг мэдэх биш. Тиймээс иймэрхүү зүйл байвал зүгээр юм болов уу гэж бодож байна.

:)

муу зүйл хийгээгүй
1979-ХХХХ

P.S: Ийм зүйл бичлээ гээд хэнд ч ямар ч муу зүйл тохиохгүй. Ёс суртахуун айлдахгүй байхыг хүсье.

6 comments:

  1. REST IN PEACE
    1982-XXXX

    ReplyDelete
  2. Гантиг чулуун дээрхи нэрэн дээр минь

    Сүүдрээч болов тусгаж байгаарай та нар минь

    гэж бичүүлнэ дээ

    ReplyDelete
  3. Билгүүн
    1978 - 2078

    Бордоо
    2078 - Одоо

    ReplyDelete
  4. Stylish busgui bailaa.
    1984- xxxx

    ReplyDelete
  5. bi a....batad hairtai bsan
    1989-hgfhg geh bh daa

    ReplyDelete