19 April 2009

Монгол цэргийн музей 1. Ерөнхий мэдээлэл

Хамгийн сүүлд 2005 оны 8 сард энэ музейг үзэж байсан. Их зүйл өөрчлөгдөж, хуучнаасаа гоё болсон байна. Энэ жил Халх голын тулалдааны 70 жилийн ой тохиож байгаа тул Жуковын музей энэ 2-т их ач холбогдол өгч буй гэсэн. Их засаг сургуулийн замын эсрэг байрлах энэ музей өдөр болгон ажилладаг. Эрэгтэй хүүхдийн нар нь гарах газар. Зарим нэг пулемет, зенит, их бууг оролдох, ард нь сууж баясах бүрэн бололцоотой. Том хүн 1000, хүүхэд 300 төгрөгийн билет авна. Биднийг орход касс нь байсангүй, нэг хүн мөнгө хурааж авсан боловч билет өгөөгүй.Зураг дарах хориотой гэсэн бичиг, зарлал олж харсангүй. Биднээс өөр музейг үзэж буй хүн байгаагүй, нэмээд музейн харгалзагч нар алга байв. Зураг багагүй дарсан.
Панорам маягийн үзмэр.
Дундад зууны дайчин.Сонирхолтой мэдээлэл. Өндөр албан тушаал хашдаг 54 офицероос 8-хан нь хэлмэгдээгүй үлдсэн байна. 36-39 онд До яам хяргаж байж дэ, цэргийхэнийг.

3 comments:

  1. Эхлээд энэ хэд нь олон хүнийг хэлмэгдүүлсэн байх даа дараа нь өөрсдөө...

    ReplyDelete
  2. Армийнхан зөвхөн гадаад дайсантай тэмцэнэ. Дотоодыг хамгаалахын анги нэгдэлүүд л дотоодоос дайсан, эсэргүүг илрүүлж үгүй хийж байсан.

    ReplyDelete
  3. Дундад зууны баатрын морь илжиг шигийн тээ?

    ReplyDelete