13 April 2009

Худал зүйл

Хүмүүс зарим нэг үйлдлийг осолтой, аюултай гэдэг боловч амьдрал дээр үгүй гэдэг нь батлагддаг. Тодорхой 2 жишээ:
1. Хэвтээгээр ном унших болон компьютер, зурагт нүдний хараанд муу гэдэг. Би бага насаа газар хэвтэж ном уншиж өнгөрөөсөн. Сүүлийн хэдэн жил компьютер, зурагтын дэлгэц багагүй гөлөрсөн. Хараа зүв зүгээр.
2. Машин барьж явах зуур гар утсаар ярих аюултай. Би байнга ярьдаг. SMS бичих бол яахав, осолтой байж болно. Ярих осолтой бол кабинд хамт яваа хүнтэй ярих мөн осолтой. Сонсох аюултай бол хөгжим, fm сонсох нь мөн л аюултай байж таарна. Тэрэн шиг худал зүйл байхгүй. Хэцүү байдаг бол утсаараа ярих эсэх нь тус хүний л асуудал, хуулиар хориглох шаардлагагүй.
Ийм өөр жишээ байна уу?

4 comments:

  1. Санал нэг байна :)
    Нэрээ бичиж бай. Эзэнгүй захидал сонин биш.

    ReplyDelete
  2. Гол нь машин барьж яваад осол гаргасан тохиолдолын нэлээд хувь нь анхаарал сарниулсан (чиний яриад байгаа утсаар ярьсан энээ тэрээ ордог байх) байдаг байх л даа, тэгээд л осолтой гэсэн байх.

    ReplyDelete
  3. Тийм тохиолдолд ярьсан нөхрийн хохь. Хориглох хэрэггүй, ярих нь ярьж л байг.

    ReplyDelete