16 April 2009

Үерт автав :(

Өчигдөр орой 11 өнгөрч байхад гал зуухны өрөөнд сонин дуу шуугиан гараад, очсон чинь агааржуулалтын хоолойгоор хав хар хөө тортог бүхий ус олгойдож байв. Түргэн авч конторт дуудлага өгөөд, ямар айл ус алдаж буйг мэдэх гэж гарлаа. Орцны жижүүр дээр 3, 4 даврхын оршин суугчидтай таарлаа. 2, 5 давхарын айл хүнгүй, ус 5 давхараас гоожиж байв. Эзэд нь байхгүй, 4-р орцонд айлд байгаа гэж дуулаад зарим нөхдүүд хайж олохоор харайв. 2 слесарь ч ирлээ. Тэгсэн... surprise! Подвалын түлхүүр жижүүрт байдаггүй. 5 давхарын эзэд ч ирлээ. 1 слесарь цоож эвдэхээр хоцроод, бусад нь 5 давхарт гарлаа. Битүү уур цана, гал зуухны өрөөнд паар нь зад буудсан байв. Шагайгаар татсан ус босгоо давж халиад л. Доош буулаа. Слесарь гадна хаалганы цоожийг эвдээд орсон чинь... surprise again! Халаалтын бойлер байдаг өрөө бас цоожтой. Эвдлээ. Би аппаратгүй, гар утсаараа цөөн зураг дарсан.

2 слесарь бойлерийн өрөөний цоожийг эвдээд баатарлаг үйл хийсэн мэт орж байна.Ус подвалд хүртэл гоожиж байсан бөгөөд шалан дээр 0.5-ын хар чингисийн лонх байв.Бойлерийн өрөөнд орж задвижкаар нь баруун зүүн жигүүрийн (9 * 2 = 18) айлын халаалтыг зогсоов.Гэртээ ороод (яаж зүгээр байх билээ) аппаратаа аваад дээш гарсан. 4 давхрын айлд хивс нь хөвж байв. Засвар хийгээд удаагүй гэсэн, эднийх. Тэгсэн цахилгаанчин давхиж орж ирснээ тогийг нь аюулгүй байдлын үүднээс тасдаж орхисон. Гар чийдэн, лаа хайгаад л үлдсэн дэ, хөөрхийс. Зурган дээр 4 давхрын айл болон муур нь.Нэгэнт ийм зүйл болсон хойно 5 давхрын нөхдүүдтэй юу ярих билээ. Гэртээ орж усаа шавхсан нь дээр. Ус ч гэж дэ, агааржуулалтын хоолойгоос олгойдсон болохоор тэр чигтээ хөө тортого. Арилнаа нэг байхгүй. Гар хуруу, хумс тэр чигтээ хар (одоо болтол арилдаггүй, бузар чинь). Манай гал тогооны шал афро-америк болсон байдал. Эхнэр удирдагч, би туслагч. Шавхаж, цэвэрлэж гарлаа да, 2-юул. Болоогүй ээ, "Байраа засдаггүй минь ийм учиртай. Болж байгаа зүйлийг өөрчлөх осолтой байгаа биз" г.м. тэнэг зүйл би ярихтайгаа. Шавхсан ус 8 литрийн хувингаар 8 удаа зөөгдөж асгагдсан. 60-аад литр. Коридорт обой усаар дүүрээд цүдийгээд эхэлхээр нь гарт таарсан самаар цохисон чинь яг жижиг жаалхүү шээж буй мэт эффект болсон. Усаа шавхаад дууссан, хөл бөмбөг ч эхэлсэн. 2:40 гэсэн үг шүү дэ. MU эхний бөмбөг оруулж буйг үзсэн, тэгээд л кадр тас. Тэр нь ч болсон байна лэ - 1:0 чигээрээ өнөдөрлөсөн байна лэ .

P.S: Энэ мэдээг орой л нийтэллээ. Өдөржин зав болдоггүй. Ингэхэд, бохирын хоолой задарвал гэрэл гэгээгүй зүйл болдог байх тэ? Техник - тоглоом биш, сантехник - бүр ч биш!

4 comments:

  1. Hezuu yum boljee.
    Chi er ni zohiolch yum uu, setguulch bolvol yasiim be. Buh zuiliig nudend haragdtal bichsen bna. Dajgui shuu!

    ReplyDelete
  2. yoo commentiig chin unshaad elgee hushtol ineelee., hugshoon zovlongoor chin jargal hiisiin bishshuu. suuliin comment arai l evgui heljee. uneheer gerel gegeegui bodogdoj baina ter tusmaa agaarjuulaltyn hooloigoor bol ch tee. acid. :)

    ReplyDelete
  3. Пээ баларсан юм болжээ Наад айлаараа засвар хийлгүүлээрэй

    ҮЛЭМЖ

    ReplyDelete