Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари Малаканде мужид исламын шариатыг хүлээн зөвшөөрсөн хуулийг баталсан байна. Талибан хөдөлгөөнд захирагдаж буй гэж хэлж болохуйц 7 районд талибын боевикууд зэвсгээ хураалгаж, оронд нь шариатын хууль үйлчилнэ. Исламын шүүх эрчээ авч, өөрийн шийдвэрээ гаргах үүд хаалга нээгдлээ гэсэн үг. Ингэснээр тус мужид бүсгүйчүүд ажил хийхгүй, охидууд сургуульд явахгүй. Саяхан Сват гэдэг хөндийд нэг бүсгүйг чулуугаар шидэж алсан ба тус хөндийд талибууд 150 сургуулийг устгасан байна. Аймшиг. Тус улсын нийслэл Исламабадаас 160 км зайд иймэрхүү үйл явдал болж байна да.© AP Photo/Sherin Zada
15 April 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
Ёстой зовлонтой нөхөдүүд шүү
ReplyDelete