Налайхын замд хэдэн зүйл анхааралд өртлөө.
1. NES ШТС-ын электрон үнийн самбар. Үнэ өөрчлөгдлөө - товч дараад л болоо, хичнээн аятай.2. Хурд = Үхэл анхааруулга. Хурд хүний цусан дахь адреналины хэмжээг нэмэгдүүлдэг гэдэг. Машинтай хүнээс мотоцикл хөлөглөсөн нь (орчинтогоо шууд харьцаж, шүргэлцэж буй болохоор) илүү их мэдрэмж авдаг, дагаад эрсдэлд ордог. Адреналинаа нэмсээр, эцэст нь хяналтаа алддаг. Би зам дээр анхаарал, хурд, техникийн аюулгүй байдал 3 чухал үүрэгтэй гэж боддог. Мөн мэдээж санамсаргүйн фактор байх л да. Тухайлбал: ногоон гэрлээр уулзварт орох мөчид МАЗ хөлөглөсөн согтуу жолооч улаанаар дайраад ороод ирэхээс хэн ч бүрэн даатгагдаагүй шүү дэ. 3. Баянзүрхийн товчоогоор Улаанбаатар хотруу орохын өмнөхөн байрлах самбарыг хараад (тодорхойлолт шиг зүйл бичсэн болохоор нь) өөрийн эрхгүй инээд хүрсэн.Бусад: Гавлын яс бүхий анхааруулах гурвалжин (замынх юм шиг) тэмдэг, хадуур барьсан үхэл бүхий жижгэвтэр плакат мөн байна лээ. Зургийг нь дарж амжаагүй.

No comments:
Post a Comment