14 April 2009

SMS уншигч

Сонирхолтой зүйл оллоо. Хүний гар утсанд суулгаад, sms-ийг нь нууцаар хянадаг программ.Энэ үйлчилгээг түгээгчидээс 2 асуулт асууж:
А: Хүний утас нууцаар хянах шаардлага бий юу?
Х: Статистикт итгэх юм бол бүсгүйчүүдийн 80% нь эр хүндээ сэтгэл дундуур явдаг. Тиймээс хууран мэхлэлтийг 80%-иар бууруулна гэсэн үг. Мөн сэтгэл судлаачид өөрийг нь хуурч буйг хүн өөрийн хүчээр мэдэж авсан тохиолдолд хагацал салалт арай хөнгөн тусдаг гэдэг.
А: Утас нь энэхүү программыг дэмжихгүй загвар байвал яах вэ?
Х: Манай дэлгүүрээс утас бэлгэнд худалдан авч болно. Дээр нь программ суурилуулчихсан байгаа.

Миний хувийн үзэл бодол:
- Хүний гар утас, шуудан, төлбөрийн карт г.м. зүйлрүү өнгийх нь гарц биш. Хүнийг болон өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Нууцаар хүний захидал (sms) уншаад нөхцөл байдал улам дордно. Бүх зүйл итгэлцэл дээр л тогтдог.

3 comments:

  1. тэр ч үнэн шүү хүний утсыг хэлэлгүй үздэг эсвэл үзэх дуртай авгай нөхрүүдийг үнэнгээсээ ойлгохгүй байна. юм нууцалсандаа биш л дээ хувь хүнийх нь хувьд би гаж л гэж хэлнэ. хэдий эхнэр нөхөр найз ч хүний юмыг хэлэлгүй зөвшөөрөлгүй оролдохыг тэвчдэггүй. энэ тал дээр хүүхдүүд бүр ч дургүй байдгийг анзаарах байх та бүхэн.

    ReplyDelete
  2. Дээр бичсэн комментоос "хүний юмыг хэлэлгүй зөвшөөрөлгүй оролдохыг тэвчдэггүй" гэдэг хэсэг нь өөрийн эрхгүй нүдэнд туслаа, хэ хэ.

    ReplyDelete
  3. davgui ed yum bish uu, he he

    ReplyDelete